10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ГОВИЙН ГАНГА

Үндсэн шинж: Газар дор уг нь ихэд модожсон 2-3 см өндөр  салаархаг, дэлхээ иштэй, заримдаг сөөгөнцөр ургамал юм. Бүхэлдээ жигд үсэрхэг бөгөөд навчис нь гонзгой юмуу нарийн зууван, 6-12 см урт, 1-3 мм өргөн, урт үерхэг үстэй. Жижигхэн ягаан цэцэгтэй.

Ургах орчин: Хад уулархаг чулуу, говь, цөл, хээрийн бүсэд байц цохио, асга, хайргархагба чулуурхаг хээржүү хажуу эрэг дагасан хайрга, хурсан элсэнд ургана.

Цэцэглэлт, үрлэлт: 6, 8 сард цэцэглэж үрлэнэ. Үндэсний шижимээр дэлгэж, нөхөн төлжиж ургана. Бог мал өвөл сайн, тэмээнээс бусад мал хавар, намар, өвлийн улиралд дунд зэрэг иддэг байна. 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0