БУУРАЛ ЦАГААНДЭМЭГ

Орон нутгийн нэр нь  цагаан дэмэг, янгиц, чих хорог.Хөвсгөл, Хэнтий, Ховд, Дорнод  зэрэг нутагт тархсан. Гол төлөв уулын хээр ойт хээрийн бүслүүрт хайргархаг ба чулуурхаг хээржүү хажуу , цөлийн хээр, элсэрхэг тал, байц цохио, сайр садарга, хайран дээр ургана.  Угандаа модорхог  бөгөөд салаархаг үндэслэг иштэй, жижиг бутаар ургадаг олон наст өвс. Бүхэлдээ дөрвөн салаат юм уу өдөн үсэнцэр. Иш 3-10 см өндөр. Навч шугамархуу гонзгой, мохоо. Өтгөн цацаг багцаг нь үрлэх үест бараг сунахгүй. Цэцэг цагаан, дэлбээн хэлтэс 3 мм орчим урт. Цэцэглэж үрлэх хугацаа 6-7, 7-8 сар. Судлын амыг бооно, шархыг анагаана, яс хугарсныг барилдуулна, толгойн өвчин намдаахад тустай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0