10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ГҮРГЭМ ШАР НАМУУ

Орон нутгийн нэр нь  Хурган засаа, Намуу, Шар цэцэг, Шархны шар. Хэнтий, Говь-Алтай, Дорнод нутгаар тархсан. Уулын хээрийн бүслүүрт хайргархаг ба чулуурхаг хээржүү хатуу, байц хад, голын хайрган дээр ургана. Үндэслэг иштэй, сийрэг бутаар ургадаг олон наст өвс. Иш 15-40 см өндөр, улбар юм уу бараан хүрэн, сэрэвгэр юм уу налчгар үсэрхэг. Бүх навчис урт бариултай, илтэс нь 2-5 см. Цэцгийн бундуу (цоморлиг) 10 мм урт, сааралдуу хатуу үсэрхэг. 6-7, 7-8 сард цэцэглэж үрлэнэ. Шарх, шар усыг хөөх, судал, шөрмөс гэмтэхэд тустай.




ТОО
0
0
0