НАМГИЙН ДҮНДЭГГАРАВ

Орон нутгийн нэр нь Дүнжингарав. Хөвсгөл, Хэнтий, Ховд, Дорнод  зэрэг нутгаар тархсан. Ойт хээрийн бүслүүрт эргийн чийглэг нуга, намгархаг нуга, шорвог нуга, булаг, намгийн зах, гол горхины эрэг, сөөгөн ширэнгэнд ургана. Сахлаг үндэстэй, богино үндэслэг иштэй, гол төлөв үндэс орчимдоо навчтай, олон наст өвс. Үндэс орчмын навчис өндгөрхүү, голдуу зүрхэн суурьтай. Ишний урт 10-45 см, ишний дунд хавьд ганц навчтай. Цоморлигийн навчинцарууд салангид. Цэцэг нь тавгархуу, цагаан өнгөтэй, шаргал судалтай.7,8 сард цэцэглэж үрлэнэ. Халуун намдаах, цусны өвчин, элэгний үрэвсэл, хоолой ам хавдаж өвдөх, цэр ихтэй ханиад, цустай гүйлгэх зэрэгт тустай.




Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0