СИБИРЬ ШИМТЭГЛЭЙ

Орон нутгийн нэр нь Мягмансанж. Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай, Дорнод зэрэг нутгаар тархсан. Ойт хээрийн бүслүүрт шинэсэн ой, хусан төгөл, ойн нуга ба зах, сөөгөн ширэнгэнд ургана. Дээсэрхүү сахлаг үндэстэй, хүрэн хальсаар хучигдмал том үндэслэг иштэй. Иш 30-80 см өндөр, урт богино налчгар юм уу сэрэвгэр эсвэл уруугаа ташсан үсэнцэртэй. Үндэс орчмын болон ишний угийн навчис /5/ 8-20 см өргөн.Цэцгийн шилбэ цоморлигоосоо 1.5-2 дахин урт. Дэлбээ 15-20 мм урт, хөхөвтөр нил ягаан, дугаригдуу оройтой. 7, 7-8 сард цэцэглэж үрлэнэ. Нүдний өвчин, нүдний хараа, уушигны хатгаа, шээс алдах, гүйлгэх, хавдрын хор, бэртэл гэмтлийн шарх зэрэгт тустай.



Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0