10. МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

ТАЙЖИЙН ЖИНС

Орон нутагт хонгорзул, морины уруул, адууны уруул, лам тархи, зараа уул, ул өвс гэж нэрлэдэг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Дорнод зэрэг нутагт тархсан. Ойт хээрийн бүслүүр, хээрийн бүслүүрт уулын чулуурхаг, хайргархаг хажуу, бэл хормой, хадархаг газар ургана. Модорхог бүдүүн үндэс болж хувирдаг босоо үндэслэг иштэй олон наст өвс. Иш нь 30-75 см өндөр, эгц босоо, ширэлдсэн үсэрсэг.Навч энгийн, 20 см хүртэл урт, 10 см хүртэл өргөнтэй. Сагст бөмбөлөг голдочоороо 4-6 см бөгөөд ганц цэцэгт сагс нь 2 см орчим урт иржгэр хатуу хялгасанцараар хучигдмал.Үрцэг жимс нь 5-7 мм. 7-8 сард цэцэглэж үрлэнэ. Булчирхайн хавдар, уушигны өвчин, бэтэг, бадгана, голын хий, халуун суулга зэрэг өвчинд тустай. 

ТОО
0
0
0