• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

НУГАС (БАЙГАЛИЙН НУГАС)


БАЙГАЛИЙН НУГАС

Anas formosa Georgi, 1775

Баг: Галуутан - Anseriformes

Овог: Нугасныхан - Anatidae

Rus: Чирок-клоктун

Eng: Baikal Teal

Jap: Tomoe-gamo(トモエガモ)


Статус:
Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.


Таних шинж:
Бие жижиг, 37 см. Далавчны урт 60 см, эр шувуу өвөрмөц дуу гаргадаг. Биеийн ерөнхий зүс бараан хүрэн, өд шаргал эмжээртэй, гадаад төрхөөрөө ногоохон нугастай төстэй. Хошуу харьцангуй том. Толгойн хажуугаар тал сар хэлбэрийн тод гялалзсан ногоон, цайвар шаргал толботой.

Тархац‚ байршил нутаг: Зүүн өмнөд Ази, БНХАУ, Японд өвөлждөг бөгөөд сүүлийн үед Солонгост нийт популяцийн 95% нь өвөлждөг болсон. Дэлхийн хэмжээгээр 800 гаруй мянган бодгаль бий. Орхон, Сэлэнгийн хөндийгөөс дорно зүгт улсын хил хүртэлх нутгаар нүүдлийн үедээ дайрч өнгөрнө. Буйр нуур, Халх, Нөмрөг, Онон, Улз, Хэрлэн голын савд ховор, Хөвсгөл нуурт маш ховор тохиолдоно. Нуур, голын эрэг‚ өтгөн ургамалтай жижиг нууруудад байршина.


Амьдралын онцлог: Монголд нүүдлийн түрүүч III сарын эцэс‚ IV сарын эхээр ирж‚ V сарын эцэс, VI сарын эхээр нүүж өнгөрнө.Сүрэг, бүлэг, хосоороо нүүдэллэдэг. Нүүдэллэхдээ задгай ус‚ гол, горхи‚ нуурын зах‚ эрэг орчмоор байршиж‚ өвслөг ургамалтай намгархаг хэсгээр амарч, тарга хүчээ авна.


Тоо толгой‚ хомсдох шалтгаан: Тоо толгой, нөөцийн хомсдлыг судлаагүй. Өвөлждөг нутгууддаа 300,000 ба түүнээс дээш тоогоор сүрэглэдэг.


Хамгаалсан байдал: 1995 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар оруулсан. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн. Байршил нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн авсан.


Хамгаалах арга хэмжээ: Тоо толгой, нөөцийн хомсдол, нүүдлийг тогтоох, байршил орчны доройтлыг хязгаарлаж, хамгаалах сурталчилгаа хийх


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013