• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ХУН (ГАНГАР ХУН)

Lat: Cygnus cygnus  (Linnaeus, 1758)

Mon: Гангар хун

Rus: Лебедь-кликун

Eng: Whooper Swan

Jap: O-hakucho (オオハクチョウ)

Гангар хун нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Монгол оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусах ба Буйр, Ташгайн таван нуур, Ганга нуур, Улз гол, Ойгон, Увс, Хяргас, Хар, Бөөнцагаан, Тэлмэн, Тэрхийн цагаан нуур, Толбо, Хотон, Хоргон, Дөрөө нуурт гангар хун нь бүртгэгдсэн байдаг. Заримдаа өвөлжих тохиолдол ч байдаг. Биеийн урт нь 1400-160см, далавчаа дэлгэсэн урт 205-275см ба 8-20кг жинтэй байна. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газрыг сонгон ихэнх цагаа усанд өнгөрөөдөг. Хосоороо амьдрах ба хамтран үүрээ засдаг. Эм хун 4-7 ш өндөг гаргаж дарна. Эр нь үүр болон гэр бүлээ хамгаалах үүрэгтэй байдаг. 36 өдөр дарсны дараа бор эсвэл саарал өнгийн дэгдээхэй гарах ба 10-150 өдрийн дараа нисэж сурдаг. Хүнд том биетэй тул нисэхээс өмнө гүйж, эрч аван нисдэг шувуу юм.