• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ГАЛУУ (ОДОЙ ГАЛУУ)

ОДОЙ ГАЛУУ

Anser erythropus, Linnaeus 1758

Баг: Галуутан – Anseriformes

Овог: Нугасныхан – Anatidae

Rus: Пискулька

Eng: Lesser White-fronted Goose

Jap: Karigane (カリガネ)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.

Таних шинж: Манай орны галуунуудаас хамгийн жижиг биетэй шувуу. Биеийн урт 60 см. Далавчны дэлгээ урт 125-135 см. Манхин галуутай их төстэй. Биеийн зүс бараан хүрэн юмуу бор. Нуруу, хүзүүний ар, толгойн дээд хэсэг арай бараан. Хэвлий дээрээ хөндлөн зураас үүсгэсэн бараан толбуудтай. Хошуу богино, тод ягаан өнгөтэй. Духны цагаан өнгө зулай хүрсэн байдаг. Нүдийг тойрсон нарийн шар хүрээтэй. Зогсож байхдаа хуньсан далавчны үзүүр сүүлнээс илүү гарна.


Тархац, байршил нутаг: Европын бүр хойд хэсгээр үүрлэх бөгөөд Зүүн Өмнөд Европ, Хар тэнгис орчим нутаг, дорно зүгт Каспин тэнгис, Бага Ази, Нил мөрний сав, Ойрх дорнод, Иран болон Хятадад өвөлжинө. Манай орны Хэрлэн, Улз голын сав, Хөх, Дөрөө, Хайчийн цагаан, Хорийн цагаан ба Дэлгэр цагаан нуурууд, Халх, Нөмрөг, Азарга голын хөндий, Буйр, Ташгайн таван нууруудад тохиолддог.


Амьдралын онцлог: Бутлаг, ойн тундраар үүрлэнэ. Хуурай газарт хөвд овоолж, өд дэвссэн үүр барьж, 3-7 өндөг гаргана. Усны эргийн хуурай газарт бэлчих бөгөөд ургамлын зөөлөн найлзуур, үр, нахиагаар хооллоно.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой тодорхойгүй. Хавар, намрын нүүдлийн үедээ зүүн бүсийн нуур усаар тааралдана. Дэлхийн популяци 20-35 мянган толгой гэж тоологддог. Түүний 99.9 хувь нь ОХУ-ын нутагт үүрлэнэ. Сүүлийн 30 гаруй жилийн турш тоо толгой 6-7 дахин цөөрсөн. Монгол орны хувьд энэ зүйлийн тоо толгой хомсдоход шууд нөлөөлөл байхгүй. Усны агнуурын бусад шувуудтай холилдон сүрэглэж тааралддаг тул хууль бус ан агнуурт өртөх боломжтой.


Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Азийн Улаан ном, ОХУ-ын улаан номонд орсон. Тархац нутгийг нь хэсэгчлэн хамгаалалтад авсан.


Хамгаалах арга хэмжээ: Дайрч өнгөрөх газар нутгуудад хууль бус агнуурын хяналтыг сайжруулах, тоо толгойг судлан тогтоох, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013