9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ГАЛУУ (МАНХИН ГАЛУУ)

МАНХИН ГАЛУУ

Anser albifrons (Scopoli, 1769);

Баг: Галуутан – Anseriformes;

Овог: Нугасныхан – Anatidae

Rus: Белолобый гусь

Eng: (Greater) White-fronted Goose

Jap: Ma-gan (マガン)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.

Таних шинж: Биеийн урт 70см. Нуруу бараан, өдний цайвар эмжээр нь далавч, биеийн хажуугаар хөндлөн судлууд үүсгэнэ.Духны цагаан толбо эхний хавар үүсдэг боловч зарим бие гүйцсэн шувуунд илрэхгүй байдаг.Ерөнхий зүс хүрэн саарал, хүзүү, толгой хүрэн.Сүүлийн дээд ба доод бүрхүүл өд, сүүлийн эмжээр цагаан.Хөл улбар улаан, хошуу ягаан.Саарал цээжин дээр нь хөндлөн бараан судал буюу толботой.

Тархац, байршил нутаг: Үүрлэлтийн үедээ Канины хойгоос Дорнод Чукотк хүртлэх газрын тундрын бүсэд тохиолдоно. Мөн Дорнод Якут, Агнуурын тэнгис ба Хойд Америкт үүрлэнэ.Европын тундраас Баруун Сибирь, Баруун Европ, Каспин тэнгис орчим, Дорнод Азиас БНХАУ, Солонгос, Японд очиж өвөлжинө.Манай орны Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Буурын гол дагуу буюу Сэлэнгийн сав, Туул, Онон, Балж, Хэрлэн голын хөндийгөөр тааралдана.

Амьдралын онцлог: Тундрт хосоороо үүрлэх боловч заримдаа маш олон үүр нэг дор ойрхон тохиолдоно. Хос бүр амьдарлын турш хамт байна.Залуу шувууд 2 насаа хүртэл эр, эм шувуудтай хамт байна.Гуужих нутагтаа мянга гаруй км хол нисч их олуулаа цугларч нэг дор гуужина.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Манай орны хувьд тоо толгойг тогтоогоогүй. Евразийн хувьд тоо толгой өндөртэй шувуунд тооцогддог.Харин манай нутагт бусад галуутай сүрэглэн цөөн тоогоор нүүдлийн үедээ тохиолддог.Дэлхийн популяцид нийт 2-3 сая манхин галуу байдаг гэж үздэг.

Хамгаалагдсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, Нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац тоо толгойг нарийвчлан тогтоох, тусгай хамгаалалтын менежментийг сайжруулах, сурталчилгаа хийх.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0