• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ХӨМРӨГ (ШАРЭЛЭГТ ХӨМРӨГ)

ШАРЭЛЭГТ ХӨМРӨГ

Emberiza aureola (Pallas)

Баг: Боршувуутан – Passeriformes

Овог: Хөмрөгийнхөн – Emberizidae

Rus:  Дубровник

Eng: Yellow-breasted Bunting, Golden

Jap: Shima-aoji (シマアオジ)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Биеийн урт 15 см. Толгой хар, толгойн дээд хэсэг, хүзүү, нуруу, сүүлний дээд тал, мөр, бугалга хүрэн бор.Далавч дээр цагаан, хөндлөн 2 зураастай.Сүүлний доод хэсэг шар.Хошууны дээд тал бор саарал, хөл бор саарал.Эмийн толгой, бие бор саарал, сүүлний дээд тал, далавч бор.Нүүдлийн, өндөглөдөг шувуу.


Тархац, байршил: БНХАУ, Солонгос, Беринг, Камчатка, Сахалин, Казахстан, Баруун ба Зүүн Сибирьт тархсан. Монгол Алтай, Ачит нуур, Хархираа, Түргэний уулс, Ховд гол, Увс нуур, Хар ус нуур, Хар нуур, Хангай, Хэнтийн уулархаг муж, Хан хөхий нуруу, Буйр, Халх, Нөмрөг, Азрага гол, Алтайн өвөр говь, Шар хулсны булан, Цагаан бургас, Алаг нуур, Баруун хуурай, Булган гол, Үенч, Бодончийн голд тохиолдоно.


Амьдралын онцлог: Голын хөндий, бут сөөгдөг нуга, ойн цоорхой, армаг тармаг ойтой газраар амьдарна. Газарт үүр засч 4-6 өндөг гаргах бөгөөд нэг зундаа 2 удаа өндөглөнө.Үндсэн тэжээл нь шавж ургамлын үр.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Манай орны хувьд тоо толгой тоологдоогүй. Сүүлийн жилүүдэд тархац нутгийнхаа хэмжээнд ховордож байгаа. Ихэнх нутгаар хуурайшилтаас чийглэг нуга хатаж байгаа нь үүрлэх орчин хумигдах шалтгаан болж байна. Судалгаагаар нүүдлийн үедээ өмнөд хөршийн нутагт олноороо баригдаж, гоёл чимэглэл, хүнсний зориулалтаар ашиглаж байгаа нь тоо толгойн хомсдолд нөлөөлөх нэг үндэс болж байгаа.


Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан.


Хамгаалах арга хэмжээ:Тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, үржлийн нутгуудын хамгаалалтыг сайжруулах, сурталчилгаа хийх.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013