• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ХӨМРӨГ (НАРАН ХӨМРӨГ)

НАРАН ХӨМРӨГ

Lat: Emberiza yessoensis (Swinhoe, 1874)

Баг: Боршувуутан – Passeriformes

Овог: Хөмрөгийнхөн – Emberizidae

Rus: Рыжешейная овсянка

Eng: Ocre-rumped Bunting, Japanese (Far-eastern) Reed Bunting

Jap: Ko-jurin (コジュリン)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Биеийн урт 14.5cм. Бие гүйцсэн үржлийн эр бодгалийн толгой, эрүү дор, хоолой бүхэлдээ хар. Биеийн дээд хэсэг улбардуу шаргал-хүрэн, өргөн тууш хар бараан судлуудтай. Биеийн доод хэсэг улбардуу шаргал хүрэн нуруунаас арай цайруу. Хэвлий, сүүлний доод өд цайвар, хошуу хар. Үржлийн бус үед эрийн ерөнхий зүс бүдэг болох бөгөөд толгойн орой, чихний бүрхүүл, шанаа, эрүү дор, хоолойн хэсэг бүхэлдээ бараан. Хөмсөг өргөн улбардуу шаргал хүрэн. Хошууны уг улбар шаргал, үзүүр бараан. Хөл улбардуу шаргал бор.


Тархац, байршил нутаг: ОХУ-ын Приморын хязгаарын зарим нуур, голын эргийн шүүр өвстэй газар, БНХАУ-ын зүүн хойд бүс нутаг, Солонгос, Японд тархсан. БНХАУ-ын өмнөд нутагт өвөлжинө.Халх голын хөндий, Ташгайн таван нуур орчмын зарим газар үүрлэнэ. Мөн Гүү, Азаргын голын савд үүрлэдэг тухай тэмдэглэжээ. Нүүдлийн үедээ Халх, Нөмрөг голын хөндий, Хянганы уулсаар дайрч өнгөрдөг.


Амьдралын онцлог: Манай оронд нүүдлийн өндөглөдөг зүйл. Монголоор нүүдэллэн өнгөрч буй бодгалиуд IV сарын сүүлч, V сарын эхээр ажиглагдана. Нуур, голын хөндийн чийглэг, тачир ургамал, богино бутлаг ургамал, зэгстэй орчинд үүрлэнэ. Үүрийг ургамлын хуурай иш, мөчрөөр газар дээр, эсвэл ургамлын иш дээр газарт ойрхон засаж, өндөглөнө. Өндөг шаргалдуу цайвар дэвсгэр өнгөтэй, бор хүрэн толбо, бараан судалтай. Өндөгний тоо 3-5. Залуу шувууд өндөгнөөс гарснаас хойш 11-12 хоногийн дараа үүрээ орхино. Ангаахайг эр, эм хамтдаа асрах ба хуурай газрын сээр нуруугүйтнээр хооллоно. Үржлийн дараа болон өвөлдөө ургамлын үр иднэ.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Нөөцийг тогтоогоогүй. Махан идэшт амьтад үржлийн болон нүүдлийн үед нь барьж иднэ.


Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн, Азийн ховор шувуудын Улаан номонд бүртгэгдсэн. Тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.


Хамгаалах арга хэмжээ: Усны болон ховор шувуудын хамгааллыг сайжруулах, мониторингийн судалгааг гүйцэтгэх, үржлийн биологи, нүүдэл шилжилт, үхэл хорогдлыг судлах, Ташгайн таван нуурын хэсгийг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авах.


Эх зохиол, мэдээ:Иванов 1976, Gombobaatar et al., 2011, Badley et al., 2004, Гомбобаатар, 2011, ам мэдээ, Болдбаатар 2005, Gombobaatar et al., 2011b, Birdlife International 2001, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, Mongolian Red List of Birds 2011.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013