Lat: Montifringilla nivalis
(Linnaeus, 1766)
Mon: Цасны богшоодой, Цасы бор
шувуу
Rus: Снежный вьюрок, Альпийский вьюрок
Eng: White-winged Snowfinch
Jap: Yuki-suzume
Монголын нийт уулархаг нутгаар өвөл зунгүй сүрэглэн амьдарч ихэвчлэн
ургамлыг үр жимс, буурцаар хооллодог суурин шувуу юм. Өвөл хоол тэжээл
ховордсон үед малчдын өвөлжөө бууц, суурин газруудаар бөөнөөрөө сүрэглэн ирж
хооллодог. Барьж тэжээхэд амархан гаршиж дасах бөгөөд тариа будаа, гурилан
бүтээгдэхүүнд их дуртай. Зарим нь малчин айлын гэрт орж тогооны өрөм, хурууд
хулгайлан идэж сурсан байдаг. Хад асганы ан завсарт үүрлэж 5-6 өндөг гаргана.
Бөөнөөрөө сүрэглэн нисэхэд нь далавч, сүүлнийх нь цагаан өднүүд бужигнан орох
цас шиг харагддаг учраас “цасан бужирга” ч гэж нэрлэх нь бий.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.