9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ХУРГАЧ БОР (БАХИМХУШУУ ХУРГАЧ, ХУРГАЧ БОР)

БАХИМХОШУУ ХУРГАЧ

Paradoxornis heudei David, 1872

Баг: Бор шувуутан - Passeriformes

Овог: Хурагчийнхан - Paradoxornithidae

Rus: Тростниковая сутора

Eng: Reed Parrotbill, Yangtse (Heude’s) Parrotbill, Chinese Parrotbill

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж байгаа” зүйлд хамаарна.

Таних шинж: Жижиг биетэй. Далавч 65 мм орчим урт. Урт шаталсан сүүлтэй, хоёр талаасаа хавчгар, бахим хошуутай. Нуруу сааралдуу, сүүлийн уг орчимдоо бор шарга. Нүдэн дээгүүр үргэлжлэн дагз толгойн ар нуруун чигт нарийссан хар хүрэн судалтай. Цээж‚ хэвэл зээрд зүстэй.

Тархац, байршил нутаг: ОХУ, БНХАУ, Монголын нутгуудад Ханка нуур, Сунгари голын дунд хэсгээс Илистэй гол хүртэл Хөх мөрний адаг, Буйр нуур, Халхын гол, Гүү, Азрагын гол, Ташгайн таван нуурт тохиолдоно. Нуур, голын эргийн үргэлжилсэн өндөр зэгсэнд суурин амьдардаг.

Амьдралын онцлог: Үүрээ хүн амьтан ойртоход хэцүү усан дундах арал дээр 5-р сарын дунд үеэс засч, 5-6 өндөг гаргаж, 12 хоног дарна. Ангаахай 4-5 хоногт өдлөөд, 12 хоногийн дараа үүрээ орхино.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Буйр нуур, Ташгайн таван нуур, Халх, Гүү азарга голын өндөр зэгстэй газруудад 1 км талбайд 8 толгой тохиолдож байв. Зэгсийгбэлтгэх, түймэр гарснаас байршил нутаг доройтож, хэвийн өсч үржихэд сөрөг нөлөө учруулж байна. Хүчтэй салхи үүр, өндөг, ангаахайг гэмтээж хорогдуулна.

Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан ном (1987, 1997), 2001 оны Азийн Улаан номд тус тус орсон.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг судлан тогтоох, Ташгайн таван нуурын зэгсийг хадахыг зогсоох, Гүү, Азарга гол, Буйр нуурын популяциудыг хамгаалах ажлыг зориудаар зохион байгуулах, олон нийтэд сурталчлан хамгаалах.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013 

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0