• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ЧОГЧИГО (ЦӨЛИЙН ЧОГЧИГО)

Lat: Oenanthe deserti (Temminck, 1825)

Mon: Цөлийн чогчиго, цөлийн чогчоохой

Rus: Пустынная каменка

Eng: Desert Wheatear

Jap: Sabaku-hitaki 

Монгол оронд өргөн тархсан нүүдлийн шувуу юм. Чогчоохой янз бүрээр исгэрч, жиргэж дуугардаг болохоор зарим хүмүүс “адуучин хүү” ч гэж нэрлэдэг. Адууч чогчоохой, бүжимч чогчоохой, цөлийн чогчоохой, мяраан чогчоохой гэх мэт олон янз бий. Ихэнхдээ зурамны хаягдсан нүхэнд өндөглөдөг. Хавар эрт ирж 4-р сарын сүүл 5 сарын эхээр голдуу 4-6 өндөг гаргадаг. Ялаа шумуул, өт хорхой, жижиг шавьжаар хооллоно. Их хөдөлгөөнтэй соргог хэдий ч  хүнээс төдийлэн айхгүй, үүр өндгийг нь сүйтгэхгүй бол нэг үүрлэсэн газраа жил бүр дахин ирж үүрлэдэг.

Эм шувуу өндгөө дарж, ангаахай болсон цагаас эхлэн эр, эмгүй хоол тэжээл зөөн тасралтгүй хооллох бөгөөд ангаахайн хөгжил маш хурдан байдаг. Хоолоо авсан ангаахай дөнгөж залгиад л цааш эргэн ээждээ ялгадсаа өгөх бөгөөд эх нь ялгадсыг нь дааж ядан зөөдөг. Ялгадас нь гадуураа нимгэн ууттай, цэлцэгнэсэн шингэн байх бөгөөд эх нь холдуулан задлан үздэг нь сонирхолтой. Магадгүй ялгадаснаас нь тэжээлийн бүрдлийг нь мэддэг байж болох юм. Намар нилээд орой 10 сар дундаа ортол байж байгаад нүүн оддог шувуу юм.