• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ХАРААЦАЙ (АСРЫН АЛТАНХАРААЦАЙ)


  • Lat: Hirundo rustica (Linnaeus, 1758)
  • Mon: Асрын Алтанхараацай, Асрын хараацай 
  • Rus: Деревенская ласточка, Ласточка-касатка 
  • Eng: Barn Swallow, European
  • Jap: Tsubame (ツバメ)

Бороо орсны дараа хотын зах, гол усны хавьд явж байхад гялтганасан хар хөх нуруутай, цагаан шаргал элэгтэй, хавирган сар мэт хоёр махир далавчтай бяцхан шувуу өмнүүр хойгуур нисэлддэг. Тэр бол алтан хараацай юм. Үүр өндгөө дарахаас бусад цагт ийнхүү элин халин нисэж, тэжээл хайж олдог. Нисэж буй шавьжийг шүүрэхэд зохилдсон богинохон, өргөн хошуутай. Мөн нисэнгүүтээ ус балгаж, биеэ усанд булхан өнгөрдөг байна. Алтан хараацай цагт 100-120км хол нисдэг. Нисэх зуураа баруун, зүүн, эгц өөд, уруугаа, огцом янз бүрийн хөдөлгөөнийг нүд ирмэхийн зуур хийнэ. Энэ хурдан шувууны хөл нь маш богинохон, газраар явгалан гүйж чадахгүй, харин хумсаараа эгц босоо хана, үүрнээсээ дүүж­лэгдэн суудаг. 4-6 өндөг гарган эр, эм хоёулаа асарч хамгаална. Өндөгнөөс нүцгэн, нүдээ нээгээгүй ангаахай гарч, 21 хоногийн дараа гэхэд нисэж сурдаг байна. Намрын амьсгал орж нисдэг шавьж ховордоход алтан хараацай олноор нэгэн дор цугларч Африк, Азийн дулаан бүсийг чиглэн нүүдэг. Тэгээд хаврын урь оронгуут ирнэ. Нэг бүл хараацай зуны турш нэг сая орчим хортон шавьжийг устгадаг байна.