• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ХӨХӨӨ (ЭГЭЛ ХӨХӨӨ)

Lat: Cuculus canorus  (Linnaeus, 1758)
Mon: Эгэл хөхөө, Хөхөө
Rus: Обыкновенная кукушка
Eng: Common Cuckoo
Jap: Kakko (カッコウ)

Хөхөөний инстинкт: Амьтан бүр үр зулзагаа хайрлан өсгөдөг байтал хөхөө өөрийн өндгийг бусад жижиг шувуудын үүрэнд хийж тэднээр даруулж, тэжээлгэчихээд, дээрээс нь “таг мартаад” өөрийн явдлаа хөөж оддог бол ангаахай нь нүдээ ч нээгээгүй байхдаа бусдын үүрэн дэхийг “түйвээнэ”. Хөхөө өндөр модны оройд сууж, бусад жижиг шувуудын өндгөө дарж үүрэндээ байгааг нь харж анаж байгаад өл хоолонд явсан хойгуур нь эзгүйчлэн өндөглөх, эсвэл өндгөө авчирч хийдэг. Түүний ангаахайг “өсгөгчид” нь түүнээс 10 дахин жижиг шувууд болох дууч шувуу, шийхнүүхэй, харагчин, зэржигэнэ, охил бялзуухай зэрэг 150 гаруй зүйл жижиг шувууд байдгийг шувуу судлаачид бүртгэжээ. 

Хөхөөний өөрийнх нь жин 100 гр, өндөг нь бор шувууныхаас томгүй, 3 гр орчим байдаг. Нэг сарын хугацаанд 6-8 хоног тутамд нэг, нийт 4-5 өндөг гаргадаг. Хөхөө өндөгтэй үүрэнд өндөглөх юмуу, өндгөө авчирч хийхдээ нэг өндгийг нь унагаадаг байна. Хөхөөний ангаахай өндөгнөөсөө гармагц хэдэн цагийн дараа үүрэнд байгаа бусад ангаахайг гадагш гарган хаядаг ажээ. Энэ муу зуршил нь түүний нуруун дээрх маш мэдрэмтгий хөхөлтэй холбоотой гэнэ. Тэр хөхөлд нь дөнгөж хүрэх төдийд ангаахай маш догшин төрхтэй болж түүнийхээ нөлөөгөөр өөрөөсөө том зүйлийг ч хөдөлгөж чаддаг байна. Гуравхан гр жинтэй, нүдээ ч нээж амжаагүй байж өөрөөсөө 2 дахин хүнд зүйлийг өргөж чадна. Бусад ангаахайны доогуур шурган орж нуруун дээрээ гаргаад үүр давуулан унагаана. 10-15 мин амарч байгаад дараагийнхыг гэх мэтээр бусад бүх ангаахайг унагадаг. Юм авч хаях тэр муухай инстинкт нь 4 хоног үргэлжилдэг. Хөхөөний ангаахай маш идэмхий тул түүнийг “үрчилж авсан” эх эцгүүд өдөржин хоол тэжээл зөөж өгдөг. Ангаахай 20 хоноод үүрийг орхин явдаг боловч үрчилсэн эцэг эх нь түүнийг эрж олоод дахин нэг сар тэжээхээс буцдаггүй ажээ. Харин энэ хооронд эх хөхөө ангаахайгаа таг мартаж орхиод ганцаараа халуун орон руугаа нисэж оддог байна.