• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ЦАХЛАЙ (РЕЛИКТ ЦАХЛАЙ)

РЕЛИКТ ЦАХЛАЙ

Lat: Larus relictus Lonnberg, 1931

Баг: Хиазтан - Charadriiformes

Овог: Цахлайнхан – Laridae

Rus: Реликтовая чайка

Eng: Relict Gull

Jap: Gobi-zukin-kamome (ゴビズキンカモメ)


Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаарна.

Таних шинж: Хэрээний хэмжээний биетэй. Ерөнхий зүс цагаан саарал. Толгой хар. Нүднийхээ дээр, доор цагаа толботой. Хошуу, хөл улаан хүрэндүү. Хүзүү‚ цээж‚ хэвэл‚ сүүл, далавчны дотор тал цагаан. Нуруу‚ далавч дээгүүр үнсэн саарал. Залуур өдний үзүүрүүд өргөн бараан судалтай. Дэвүүрүүд үзүүрээсээ дундаа хүртэл хар толбуудтай. Дэгдээхийн хошуу‚ хөл хар саарал. Толгой, бие цайвар бор.

Тархац‚ байршил нутаг: Казахстаны Алаколь нуур‚ ОХУ-ын Тарь нуурт өндөглөдөг, Хятадын Хэбэйд өвөлждөг тухай мэдээ бий. Үржлийнхээ үедээ Монголын Айраг, Хяргас, Хар ус, Дөргөн, Таацын цагаан, Адгийн цагаан, Орог, Бөөн цагаан зэрэг Их нуурын хотгорын зэгстэй том нуурууд, Эрхэл, Сангийн далай, Өгий, Тэрхийн цагаан зэрэг төвийн бүсийн нуурууд, Галуут, Хөх, Тоорой, Хайчын цагаан, Сүмийн цагаан

Амьдралын онцлог: Улз голын савд IV сарын дундаас үзэгдэж эхэлнэ. Баруун Тарь нуурын арлаар V сарын 20-ноос хагдарсан өвс‚ өдөн дэвсгэртэй юмуу зүгээр газар хонхойлж зассан үүрэндээ голдуу 3 ш‚ 59.7 x 42.8 мм хэмжээтэй‚ бараан бүдэнтэй цагаан өндөг гаргаж, хосууд ээлжлэн 24-26 хоног дарж‚ дэгдээхий болгоно. Дэгдээхэйгүүрэнд 3-4 хоног байлгаж, бусад бүлийн дэгдээхэйтэй нийлүүлэн бие гүйцсэн шувуудаар хамгаалуулна. Дэгдээхэй сар хагасын дараа нисэн бусдынхаа хамт төрсөн арлаа орхин нүүнэ. Шавж‚ загас‚ хавч хэлбэртэн‚ аалз‚ жижиг шувууны ангаахай‚ үлийн цагаан оготно‚ алаг даага‚ буудайн үр зэргээр хооллоно. Монгол нутгаар VIII сарын дундаас IX сарын 20-ны хооронд өвөлжих газраа нүүнэ.

Тоо толгой‚ хомсдох шалтгаан: Дэлхийд 10 мянга орчим байдаг. Тарь нуурт 300-1000‚ Алаколь нуурт мянгаад цахлай амьдарч байна. Буйр‚ Хөх нуур‚ Орог‚ Таац‚ Бүст нуур, Улз голоор 30 орчмыг бүртгэсэн. Өндөг‚ дэгдээхэйг том цахлайнууд иддэгээс гадна шуургатай үед давалгаа арлыг нөмрөн үүр‚ өндгийг устгана. Үргэлжилсэн хүйтэн бороонд дэгдээхэй осгож үхдэг.

Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн I жагсаалт, Монгол улсын Улаан номонд тус тус оруулсан. Тархац нутгийг Монгол Дагуур, Нөмрөгийн дархан цаазат газарт хэсэгчлэн хамруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, үржлийн нутгийг малын бэлчээрт ашиглахгүй байх, үржлийн тайван байдлыг хангах, тусгай хамгаалалттай газар нутаг дахь хамгаалалтын менежментийг сайжруулах.

Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013


Цахлайн овгийн шувуу бөгөөд олон улсын Улаан ном, Монгол орны Улаан номд бүртгэгдсэн нэн ховор шувууны нэг юм. Тачирдуу ургамалтай задгай эрэг бүхий томоохон нуурын хөвөө арлууд дээр өндөглөн зусдаг. 2-3 настайгаасаа үржилд орж  2-3 өндөг гаргаж, 24-26 хоног дардаг.  Дэгдээхэй нь 40-45 хоноод нисэх чадвартай болно. Дорнод аймгийн Хөх, Буйр нуурт, Говь-Алтай аймгийн Ихэс нуурт, Ховд аймгийн Мөнххайрхан уулын Хөх нуурт ба Булган голд ирж зусдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд тоо толгой нь ховордож байгаа.