ТОГОРУУ (ХАРХИРАА ТОГОРУУ)


ХАРХИРАА ТОГОРУУ

Lat: Grus grus (Linnaeus,1758);

Баг: Тогоруутан – Gruiformes;  

Овог: Тогорууныхан – Gruidae)

Rus: Серый журавль

Eng: Common Crane

Jap: Kuro-zuru (クロズル)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “ховордож болзошгүй” зүйлд хамаарна.


Таних шинж: Том шувуу. Биеийн урт 125 см.Ерөнхий зүс хөх саарал.Хүзүүний ар хажуу цагаан, зулайн ар тал, дагз өдгүй, улаан.Хоолойн урд хэсэг хар.Хошуу ногоовтор, хөл хар.Дэвүүрүүд саарал, орой хар.Далавч 54-66см, дэлгээ урт 245см.


Тархац, байршил нутаг: Хархираа тогоруу Африкийн хойд нутаг, Иран, Өмнөд Азийн нутгууд, Энэтхэг, БНХАУ-уудад өвөлжинө. Монгол Алтайн гол, нуурууд, Их нуурын хотгорын Дөргөн, Хар, Хар ус, Айраг, Хяргас, Увс нууруудын ойролцоох чийглэг нуга, Хангай, Хэнтий, Дорнод Монголын томоохон голын хөндий, намгархаг нууруудаар тохиолдоно.Нүүдлийн үедээ Их нуурын хотгор, Булган голын хөндий, Халх гол, Сэлэнгэ, Орхон, Туул, Улзын голын хөндийд тааралдана.Нүүхийн өмнө олноороо нэг дор цуглардаг.Нүүдлийн үедээ тариан талбайд бууж идээшлэх дуртай.


Амьдралын онцлог: Хүрч очиход хэцүү, өргөн уудам намгархаг газар, чийглэг нуга, нуурын ойр орчмоор амьдарна. Зэгс шагшуургатай намгархаг нутагт хэсэгхэн хуурай газар олж үүр засна.Голцуу 2 өндөг гаргана.Залуу шувууд 70 хоногийн дараа бие даан нисч чадна.Цангинуулан “хархирах” дуу нь алс хол сонсогдоно.Үр жимс, ургамлын найлзуур, шавж, хорхой, зөөлөн биетэн, хоёр нутагтнаар хооллоно.Нүүдлийн, өндөглөдөг зүйл.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Айрхан нуурын хөндийд 2012 оны намар 200-300 толгойгоор цугларч байсан. Тоо толгой, хомсдох ховор шалтгааныг судлаагүй.


Хамгаалагдсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн. Түүнчлэн Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн жагсаалтад тус тус бүртгэгдсэн.Тогорууны зусах, нүүдлийн үедээ олноороо цуглардаг ихэнх нутаг улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд хамрагдсан.


Хамгаалах арга хэмжээ: Тусгай хамгаалалттай газар болон олон улсын бусад ковенцуудад, хавсралт, жагсаалтад орсон газар нутгийн хамгаалалтын менежментийг бүрдүүлэх, тоо толгойг нарийвчлан тогтоох.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0