
Lat: Perdix dauurica (Pallas, 1811)
Mon: Дагуур ятуу, Дагуурын
ятуу
Rus: Бородатая (Даурская) куропатка
Eng: Daurian Partridge
Монголд ховор шувуунд тооцогдох дагуурын ятуу байдаг бөгөөд газраар
үүрээ засч, 8-16 өндөг гаргана. Уулын хээр, хад чулуут толгод, нуга, ойн
цоорхой, бут сөөгт элсэн товцог, тариан талбайгаар амьдардаг. Заримдаа 20 гаруй
өндөг гаргана. 29-33 сантиметр урттай, 0.2-0.4 килограмм жинтэй. Ятуу нь цагаан
ятуу, цэвдгийн цагаан ятуу, дагуурын ятуу гэх мэт хэд хэдэн янз бий.
Өчүүхэн дуу чимээг ч андахгүй сонсдог маш сэжигч, соргог шувуу учраас үзэж
харсан хүмүүс цөөхөн байдаг.
Ятуу шувууны талаар сонирхолтой мэдээ мэдээллийг энд дарж уншина уу.