• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

СОЙР (ЭГЭЛ СОЙР)


Lat: Tetrao urogallus (Linnaeus, 1758)

Mon: Эгэл сойр, Ердийн сойр

Rus: Обыкновенный глухарь

Eng: Western Capercaillie  

Тахианы багийн шувуудаас биеэр хамгийн том шувуу юм. Монгол оронд Нургийн сойр, Ердийн сойр гэсэн хоёр янз бий. Ердийн сойр нь Нургын сойроос биеэр том, хөвч тайгаар амьдардаг ховор шувуу юм. Нургийн сойр нь Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулсын ой тайгын хуш, нарсан ойд амьдарч бут бургасны доогуур үүрээ засч, төрөл бүрийн жимс, самар ургамлын үр, шавьж, нахиа, шилмүүсээр хооллож амьдарна. Хавар ногоо гарах үеэр модны зах, уулын энгэр хормой бараадаж гол төлөв яргуйгаар хооллодог. Биеийн урт нь 75-92 см, жин нь 2.7-4 кг. Хавар 4-р сарын эцсээс 5-р сарын дунд хүртэл орооны үе эхлэх бөгөөд 6-р сард тахианы өндөгний хэртэй 6-8 өндөг гаргадаг. Сойр нь ойгоос гарч, хур шиг олноороо сүрэглэн явдаггүй, зөвхөн ой тайгадаа тогтвортой байршин амьдардаг, их сонор соргог, тэр болгон элбэг тааралддаггүй, агнахад амаргүй шувуу юм. Хур сойрын эр нь хоёулаа цагаан толботой, ногоон туяатай гялалзсан хар өнгөтэй, эм нь мөн адил хоёулаа бор шаргал зүстэй, биеэр эрээсээ арай бага. Хур сойр нь үүрээ модон дээр биш, унанги дор, дархи, хожуул, бут, бургасны ёроолоор буюу торлогон дотор засдаг, ерөнхийдөө биеийн хэмжээ, галбир төрх, өнгө зүсээрээ ойролцоо учраас хооронд нь ялгаж танихад бэрх, заримдаа эрийг нь сойр, эмийг нь хур гэж андуурдаг тал бий.