• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
ТОО
0
0
0

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

ТАС (НӨМРӨГ ТАС, НОХОЙ ТАС)

Lat: Aegypius monachus (Linnaeus, 1766)

Mon: Нөмрөг тас, Нохой тас

Rus: Черный гриф, бурый гриф

Eng: Cinereous Vulture, Black & Euro

Jap: Kuro-hagewashi (クロハゲワシ)

Нөмрөг тас, Нохой тас хэмээн нэрлэдэг. Махчин шувуудаас биеэр хамгийн том атлаа номхон дөлгөөн шувуу. Тас хэзээ ч амьд амьтанд халддаггүй бөгөөд үхсэн амьтны сэг зэмээр хооллоно. Хараа нь маш хурц учраас нисэж байх өндрөөсөө буюу заримдаа 10 мянган метрийн өндрөөс ч идэш тэжээлээ олж харж чаддаг. Биеийн жин нь 11-14 кг, алдалсан далавчны урт нь 3 метр хүрнэ. Хумс нь бат бахим боловч мохоо байдаг. Толгойноос хүзүүний угийг хүртэл өд сөдгүй зулбан байдаг. Эм тас ихэвчлэн ганцаар амьдрах бөгөөд цавчим элгэн хад, хясаа  бараадан үүрээ засч аваад 1-2 өндөг гарган 55 орчим хоног дарж ангаахай болгоно.

Тасын үүр том учир идсэн хоолоо тэндээ хадгалж байгаад ангаахай, дэгдээхэйгээ тэжээдэг өвөрмөц зохицолгоотой. Төрсөн даруйд нь эх нь ойр ойрхон хооллох тул сар хүрэхгүй шахам хугацаанд өд сөд нь ургаж, биеэ даах чадвартай болно. Үхсэн амьтны сэг зэмээр хооллодог учраас элдэв төрлийн нян байгальд тархахаас сэргийлдэг ашигтай. Ерөнхий зүс нь хар хүрэн, далавчны дэвүүр өднүүд тод хар, толгойн хэсэг нь цайвар хүрэн, богино тачир өд сөдтэй, их өндөрт нисдэг. Явгалаад сууж байгаа нь нохой сууж байгаа мэт харагддаг.