• White-winged Snowfinch
    Цасны богшоодой
    Зургийг Мима Хисатоёо
  • Lesser Kestrel
    Зээрд шонхор
    Зургийг Ч.Буянбадрах
  • Eurasian Hoopoe
    Бөвөөлжин өвөөлж
    Зургийг Окамото Юкио
  • Demoiselle Crane
    Өвөгт тогируу
    Зургийг Ч.Буянбадрах
  • Pallas's Sandgrouse
    Монгол ногтруу
    Зургийг Мима Хисатоёо
  • Himalayan Griffon, Himalayan vulture
    Хималайн хажир
    Зургийг Окамото Юкио
  • Mongolian Ground Jay
    Монгол Хуланжороо
    Зургийг Ч.Буянбадрах
  • Ruddy Shelduck
    Хондон ангир
    Зургийг Ч.Буянбадрах
  • Little Owl
    Хотны бүгээхэй
    Зургийг Окамото Юкио
  • Amur Falcon
    Амарын шонхор
    Зургийг Ч.Буянбадрах

9. МОНГОЛ ОРНЫ ШУВУУД

БҮРГЭД (ХАН БҮРГЭД)

ХАН БҮРГЭД

Lat: Aquila heliaca Savigny, 1809

Баг: Шонхортон - Falconiformes

Овог: Харцгайнхан – Accipitridae)

Rus: Могильник

Eng: Imperial Eagle, Asian Imperial Eagle

Jap: Katashiro-washi (カタシロワシ)


Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар “эмзэг” зүйлд хамаарна.


Таних шинж:
Биеийн урт 70-83 см. Бие гүйцсэн шувууны биеийн галбир, зүс бор бүргэдтэй төсөөтэй. Нуруу, биеийн доод хэсэг хар хүрэн, толгой, шилэн хүзүү цайвар шаргал, дал мөр дээрээ цагаан толботой. Залуурын хөвөөлсөн хөндлөн судал бараан. Сүүлний уг хүртэл хөндлөн нарийн жижиг бараан судал олонтой, далавчны доод бүрхүүл хар хүрэн, дэвүүр өд бараан саарал, хөндлөн бараан судлуудтай. Залуу бодгаль бие гүйцсэнтэйгээ төсөөтэй ч шаргалдуу бор хүрэн толбо судал ихтэй, дал мөрний цагаан толбо хөгжөөгүй. Хошуу бараан саарал. Хөл, зэтэр шар. 


Тархац, байршил нутаг: ОХУ, Унгар, Балкан, Пиренейн хойгууд, Кипр, Турк, Умард Иран, Мароккогоор тархсан. Африкт Этиоп хүртэл, Өмнөд Азид Иракаас Өмнөд Хятад хүрэх нутгаар өвөлжинө. Хэнтий, Хөвсгөлийн уулс, Орхон, Сэлэнгийн хөндийд үүрлэнэ. Нүүдлийн үедээ үржлийн нутаг болон Алтай орчмын ой, ойт хээрийн задгай хуурай хэсэг, уулын бэл, хөндий, Дундад Халх, Дорнод Монголын хээр, Ховд аймгийн Булган голын хөндийд тохиолдоно. Нүүдэллэж буй шувууд, Ховдын Хар ус нуур, Завхан гол, Сэлэнгэ мөрөн, Өвөрхангайн Хужирт, Орхон голын бэлчирт үзэгдэнэ. Сансрын дамжуулагчийн судалгаагаар, залуу шувууд ОХУ-ын урд хилээс Улаанбаатар хот орчим, улмаар Сүхбаатар аймгийг дамжин нүүдэллэнэ. Нүүдлийн үедээ ойт хээрээс цөлийн хээр хүртэлх уудам нутагт ганц нэгээрээ ховор тохиолдоно.


Амьдралын онцлог: Монгол оронд нүүдлийн өндөглөдөг, дайрч өнгөрдөг зүйл. Манай оронд үржлийн болон нүүдэллэж буй шувууд IV сарын сүүлч, V сарын эхээр тохиолдоно. Үржил V сарын сүүлч, VI сарын эхнээс эхэлнэ. Үржлийн хосууд тайга, ойт хээр, голын хөндийн шилмүүст, навчит холимог ойн хөгшин өндөр модонд модны мөчир, гишүүгээр том хэмжээтэй үүр барина. Эх, эцэг шувууд, ихэвчлэн эм бүүдгэр цагаанаас цайвар бор шаргалдуу дэвсгэр өнгөтэй, бор хүрэн, бор саарал толбо, судалтай 2-3 өндөг гаргаж, 43 хоног дарна. Ангаахайн тоо хос бүрт харилцан адилгүй ч, ангаахайн өсөлт, идэш тэжээлийн хангамжаас хамааран, үүрэнд ихэвчлэн 1-2 ангаахай бойждог. Ангаахай анхны нисэх оролдлогоо өндөгнөөс гарсны дараах 60 хоногт хийнэ. Голчлон эм үүрэндээ үлдэж, ангаахайгаа асарна. Ангаахай том болох үеэс эхлэн, эр, эм бодгалиуд жижгээс дунд хирийн биетэй мэрэгчид, туулай хэлбэртэн, мөн боршувуутны багийн шувуудаар тэжээнэ. Ангаахайнууд үүрнээс ниссэнээс хойш үүр орчимдоо байрших бөгөөд эр, эм нь тэжээсээр байна.


Тоо толгой, хомсдох шалтгаан: Үржлийн нутагт уул уурхай хөгжих, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, аялал жуулчлалын бааз байгуулах нь өндөглөдөг шувуудын амьдрах орчныг сүйтгээд зогсохгүй, тэдгээрийн үр төлөө амгалан тайван бойжуулах нөхцлийг хязгаарлана. Түймэр энэ зүйлийн өндөглөх, зусах орчныг сүйтгэнэ. Намрын нүүдлийн үедээ шонхор баригчдын урхитай тагтааны урхинд орооцолдож эндэнэ. Намрын нүүдэл, үржлийн үедээ Үлийн цагаан оготно болон ойн хортны эсрэг хэрэглэсэн хорт бодист хордож эндэх аюултай.


Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт болон Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенцийн I, II хавсралтад бүртгэгдсэн. Азийн ховор шувуудын Улаан номондорсон.


Хамгаалах арга хэмжээ: Биологи, экологийн нарийвчлан судлах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ дэх ховор шувуудын хамгаалалтыг сайжруулах, мониторингийн судалгааг гүйцэтгэх.


Эх сурвалж: Монгол улсын Улаан ном - 2013