САР (ШИЛИЙН САР)

Lat: Buteo hemilasius  (Temminck et Schlegel, 1844)

Mon: Шилийн сар

Rus: Мохноногий курганник

Eng: Upland Buzzard

Jap: O-nosuri  (オオノスリ)

Махчин шувууны баг, харцгайтны овогт хамаарах, ховордож буй шувуудын нэг. Биеийн жин нь 800-1200 грамм. Байнга хосоороо амьдрах бөгөөд хад асга, мод, хээр тал, жижиг довон дээр ч элдвийн хог новш, даавуу, төмөр утас, мод зомгол цуглуулан үүр засдаг. Түүн дотор 4 дүгээр сарын дунд үед хүрэн бор, бор шаравтар толботой 4-5 өндөг гаргана. Эмэгчин нь сар орчим дарж ангаахай болгоно. Эрэгчин нь оготно барьж ирж тэжээх үүрэгтэй. Хүн машинаас барагтай бол үргэхгүй, зам дагуу үүрээ зассан байдаг нь үр төлөө чоно нохойноос хамгаалах санаатай. Хөдөө аж ахуйд асар их хохирол учруулдаг үлийн цагаан оготно, огдойг өдөрт 10-15-ыг барьж иддэг ач холбогдолтой. Ихэвчлэн оготно хулганыг нүхийг отон сууж ойрхон зайнаас довтолж ан хийдэг. Зарим газар зориуд сар шувуунд зориулан өндөр шон босгож хөндлөвч мод бүхийгээр бэлдэж өгдөг нь тариа ногооны талбайгаа хамгаалуулахын тулд ажээ. Шилийн сар модон шон дээр, өндөрхөн чулуу зэрэг дээр өдөржин олзоо хүлээн тэвчээртэй удаан сууж чаддаг.  Сар шувууны сангасыг шинжиж тэр хавийн мэрэгч амьтдын байдлыг судалж болно. Монгол оронд талын сар, шилийн сар, явлаг сар гэх мэт төрөл зүйлүүд бий.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0