СУУСАР БУЛГА (MARTES FOINA INTERMEDIA, ERXLEBEN, 1777)

Мах идэштэн – Carnivora
Овог.
Суусрынхан - Mustelidae

Cтатус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Биеийн урт 430-540 мм, сүүлний урт 230-325 мм. Гавлын ясны кондилобазаль урт эрэгчнийх 71-86 мм, эмэгчнийх 74-80.2 мм, сонсголын ясны өргөн эрэгчнийх 47.9-56.4 мм, эмэгчнийх 46.2-50.6 мм, гавлын ясны өндөр эрэгчинд 30.1-33.1 мм, эмэгчинд 29-31 мм, жин 11-2.3 кг. Биеийн өнгө ерөнхийдөө сааралдуу хүрэн. Саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн зүс зонхилно.  Өехий цагаан, хааяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалж өмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ. Сүүлний урт их биеийн уртын хагастай тэнцүү. Чих орой хэсгээрээ дугуйрсан. Сүүл болон хөл их биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том.

Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Говь Алтай, Зүүнгарын говь, Алтайн өвөр говийн уулс, Хангайн өвөр хэсэг, Нууруудын хөндий, Умард говь, Дорнод говийн умард хэсгийн уулын хээр, говийн хад чулуутай нүцгэн уулс толгодоор өргөн тархдаг. Монгол Алтайд суусар бут сөөг ургасан хадны ан цаваар, Хөвсгөл орчимд уулын дунд хэсгийн хад асгаар, ойт хээрийн бүсийн уулын задгай энгэрээр тус тус байршина.

Амьдралын онцлог: Ихэвчлэн шөнийн идэвхтэй хааяа өдрийн цагаар гөрөөлнө.  Жижиг мэрэгчид, шувууд, тэдгээрийн дэгдээхий, ургамлын үр, жимсээр хооллоно. Орхигдсон нүх, хадны хонгил, завсарт орогноно. Ороо хөөцөө зун орно. Хээлээ тээх хугацаа ойролцоогоор 8 сар үргэлжилж, хавар 4-р сарын сүүлчээр ихэвчлэн 3-4, хааяа 8 хүртэл хойв гаргана. Байгальд 12-14 насална. Тоо толгой, хомсдох шалтгаан. Тархац, популяцийн өөрчлөлтийн хандлага, учирч буй аюулын талаарх мэдээлэл хангалтгүй. Арьсыг дотоодод хэрэглэхээс гадна олон улсын хэмжээнд худалдаалдагаас үүдэн хууль бусаар агнадаг. Өвөлжөөнд нөөцөлсөн идэшний махыг идэх тул хавх, занганд орж эндэх нь элбэг. Ховд, Улиастайн хязгаараас жилд 200 хүртэл тооны арьсыг бэлтгэж байсан мэдээ бий. Арьс бэлтгэлийн мэдээнээс үзэхэд, өнгөрсөн зууны 30-40-өөд оны үед Хатгал, Ховд, Улиастай, Говь-Алтай орчмын нутгаас жилд цөөн тооны арьс худалдаалагддаг байсан бөгөөд улсын хэмжээнд 20-30-аас хэтрэхгүй байжээ. Устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолоор ховор амьтнаар бүртгэж, суусрын тархац нутгийн 21 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагджээ.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой, экологи, биологийн онцлогийг нарийвчлан судлах, хууль бусаар нийлүүлж байгаа арьс үс, агналтын хэмжээг тодруулж үндсэн тархац нутгийг ялангуяа, байнга байршин амьдардаг цөм нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд хамруулах, хамгаалалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Martes foina intermedia, Erxleben, 1777
Carnivora
Mustelidae

Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as – Least Concern; Regional evaluation-Data Deficient.

Distribution and range: Much of Europe and Central Asia, Spain, Portugal Mongolian Altai, Govi Altai, Zuungariin Govi, Southern Altai Govi mountain ranges, Khangai southern area, Valley of the Lakes, Northern Govi, Northern parts of Eastern Govi and Khovsgol range.

Habitat: Mountain steppes, desert open rocky hillsides, forest steppe zone in forest edges in rocky outcrops, in crevisses of rocky outcrops with shrubby thickets, in abandoned dens, caves, and crevisses.

Population and threats: Insufficient information on distribution, population size and trends, or impact of threats. Endangered due to illegal hunting for its fur for  regional and international trade; trapped while sneaking reserve meat supply from herders wintering camps there is data of up to 200 skins per year collected from Khovd Uliastai borders. N 30-40-ies of the last century pelt preparation data, in the areas of Khatgal, Khovd, Uiliastai, Govi-Altai only one two pieces were sold, and not exceeding 20 nationwide. Close to extinction.

Conservation and efforts: listed as Rare under the 2001 revision (Mongolian Government Resolution# 264) of the Mongolian law on Fauna (2000), listed as Rare under the Mongolian Hunting Law (1996). 21% of the species range in in Mongolian occures within the NSPAN.

Further Action: Conduct a complete study of its distribution, population size, ecological and biological characteristics include the entire habitat area within the Network of local and State Protected Areas.

Эх зохиол, мэдээ: 1.Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр, 1996, 2.Банников, 1954, 3.Батсайхан нар 2010, 4. Clark нар, 2006, 5. Дуламцэрэн, 1970. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0