ЦООХОНДОЙ МИЙ (FELIS LIBICA FORSTER, 1870)

Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн

Статус: Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Биеийн хэмжээ, галбир гэрийн мууртай төстэй. Бие 59 см, сүүл 34 см урт. Зоо нурууны дагуу өргөн бараан хүрэвтэр, биеийн хажуугийн цайвар бор, хөхөвтөр саарал дэвсгэр өнгөн дээр хөнгөн эгнэсэн бараан, бор, хүрэвтэр толбонуудтай. Хэвэл, мөчдийн дотор тал цайвар. Сүүлний үзүүр бараан, түүнээс дээш 4-5 тод бөгжилсөн бараан бүслүүртэй. Чихний үзүүрт 3 см шахам урт, бийр шиг цацаг үс бий.

Тархац, байршил нутаг: Африк, Энэтхэг, Төв Азийн цөл хээрийг хамарсан өргөн уудам нутагт тархана. Монголын цөл, цөлөрхөг хээрийн бүсэд тархацын зүүн хойд зах хамаарна. Шаргын говь, Захуйн баянбүрдээс олдож, Зүүн гарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговьд алаг цоог тархсан. Хармаг, зах, сухай зэрэг элсэн довцог, баянбүрд, булаг шанд, тойрмын захын заг, сухай, харгана, дэрс бүхий газар довцог, элс манхан, хадархаг дов толгод, уулын бэлийн сайрт амьдарна. Хааяагүй ховор тохиолдоно.

Амьдралын онцлог: 3 дугаар сарын дундуур бие гүйцсэн эмэгчний хээлэнд 5 мий байжээ. Элсэн дов, сондуул, заг, сухайн дор нүх малтаж үүрээ засна. Жижиг мэрэгч, шувуугаар хооллоно. Захуйн говьд цоохондой мий өвлийн идэш тэжээлийн 92 хүртэл хувийг ногтруу, тагтаа, согсоот болжмор, шороон алаг болжмор, оронгийн болон хээрийн бор шувуу зэргээр бүрдүүлдэг. Голдуу харуй бүрийгээр идэшлэнэ. Их нуугдамхай.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Монголд бага судлагдсан. Шар үнэг, хярс үнэг, шилүүс мий зэрэг амьтдад тавьсан хавханд орж агнуулна. Зөвхөн Захуйн говьд 1995-1997 онд 4-5 цоохондой анчидын хавханд орж үхсэн байна. Захуй, Зарман, Эхийн гол зэрэг хүн ам суурьшсан баян бүрдүүдийн орчмоор гэрийн мууртай эрлийзжих болсон нь удмын санг алдагдуулж болзошгүй. Цөл, хээрт идэш тэжээл ховор үед саарал чоно, бүргэд, хааяа нохойд бариулна. Нутгийн хүмүүс тохиолдлоор агнана.

Хамгаалсан байдал: 1996 оноос агнахыг хуулиар хориглосон. Монгол улсын Улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэж, тархац нутгийн нилээд хэсгийг Говийн их дархан цаазат газар хамруулав.

Хамгаалах арга хэмжээ авах. Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулж, тоо толгойг өсгөх, амьдрах орчныг хамгаалах арга хэмжээ авах. Монгол орны ховор амьтны жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмж бүртгэх, удмын санг хадгалах.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.


Felis Libica Forster, 1870 (Felis silvestris Schreber, 1977)

Carnivora

Felidae

European Wild Cat

Status: Globally, according to the IUCN Red List Categories and Criteria the species listed as – Least Concern; Regional evaluation-Data Deficient.

Distribution and Range: Widely distributed in the desert-steppe of Africa India and Central Asia.in Mongolia: The Mongolian desert and desert-steppe id the north-eastern end of the range. Occurs in Sharviin Govi and Zakhuin Oases. Patchy distribution in Zuungariin Govi, Southern Altai Govi and Omnogovi.

Habitat: Mountain foothills, rocky, hills and dunes with saxaul, tamarisk, nitraria, burrowing nests under the tree roots.

Population and Threats: Research work has not yet been undertaken in Mongolia. Often killed by traps set for Red Foxes [Vulpes vulpes] , Corsac foxes [Vulpes corsac], and Lynx [Lynx lynx]. In 1995-1997 only in zakhui, Zarman, ekhiinRivers in oases with human settlements, hybridization with domestic cats, which may lead to loss of genetically pure wild cats. Poaching.  Some predation by wolves (Canis Lupus), eagles, and dos, apparently due to a shortage of prey species in the desert and steppe.

Conservation Measures: Hunting prohibited since 1996. Included in the Mongolian red Book (1987, 1997) and Appendix 2, CITES;parts of the range is included within the Great Govi Strictly Protected Area.

Further Action: Study its range and population size, Implement protection measures based upon biological research. Include in the Mongolian Government resolution on Approval of List of Endangered Animals, preserve gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Монгол орны хөхтөн амьтны улаан данс, 2006, 2. Гептнер нар, 1972, 3. Банников, 1954, 4. Дуламцэрэн, 1970, 5. Дуламцэрэн нар, 1994, 6. Мөнхцог нар, 2002, 7. Б. Мижиддорж, 1997, 8. Довчиндорж, 2002, 9. CITES, 1991, 10. Шийрэвдамба нар, 1997, 11. Энэбиш нар, 2007. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0