Баг. Сарьсандалавчтан - Chiroptera
Blumbenbach
Овог. Багваахайхан - Vespertilionidae Gray
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны
ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” бүс нутгийн
хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Дорнын сармаахай том биетэй, жин
14-25гр , Биеийн урт 67-75мм, сүүл 40-50мм, шууны урт 47-54мм, урт нарийн
далавчтай, дэлхэц 30-3: см хүрдэг, унжир [эпиблем] сайн хөгжсөн хөндлөн тэвхтэй
чихний омог доод хэсгээрээ их өргөссөн бөгөөд гадагш нугаларсан чихний цэцэг
суурь хэсгээрээ их өргөн, бие богино өтгөн үстэй, нурууны үс хар хүрэн, хоолойн
хэсэг цайвар шаргал зүстэй. Нэг популяцид хүртэл нурууны зүс бараан хүрнээс хар
хүрэн, улаан өнгөтэй цайвар сортой буурал байх
зэргээр өөрчлөгддөг. Тагнайн атираа 8-9, эмэгчин нэг хос хөхтэй.
Тархац, байршил нутаг: Оросын өмнөд Сибирь ба Алс Дорнод,
Хятадын Төв болон дорно хэсэг, Тайван, Япон, Солонгосын хойгт тархжээ. Дэлхийн
тархацын хамгийн баруун зах нь Монголд
байдаг зүүн Азийн уугуул сарьсан
далавчтны ховор төлөөлөгч. Чойбалсан хотын орчим Хэрлэн голын татам. [1-2] ,
Сүхбаатар аймгийн Молцог элсний орчим, Дорноговь Их Нарт[5], Төв аймгийн
Эрдэнэсан уул [8], Дорнод аймгийн Матад сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум,
Өмнөдэлгэр сум, Дорноговь аймгийн Сулинхээр, Дорнод аймгийн Чулуунхороот сумын
Тарган Ухаагийн хилийн застав, Дашбалбар сумын Чух нуур зэрэгт тэмдэглэгдсэн
бөгөөд Монгол орны зүүн төв хэсгээр өргөн тархсан боловч , ховор тохиолдоно.
Манай орны амьтны газарзүйн баруун Хянганы тойрог, Монгол дагуурын хээрийн
тойрог , Хэнтийн тойрог, хойд говийн тойргуудийн далайн түвшснээс дэээш
594-1379 метр өндөрэй тал хээр, цөлөрхөг хээрийн бүсүүдэд тархан амьдрана.
Амьдралын онцлог: Тал хээрийн бүсэд нуур, цөөрөм,
булаг,шандны ойролцоох байшин барилгын дээврийн хөндий, гүүр, өвөлжөө, саравч
хад асга, чулууны завсар хөндийд голцуу үүрлэж амьдардаг. Зүүн зүгийн хүн амын суурьшил багатай өргөн
уудам задгай тал нутагт цэргийн орон сууцны байршил зэрэгт олноороо
үүрлэнэ. Дорнын сармаахайн эмэгчин хавар
5 сарын дундуур хаврын нүүдэл хийн зуны байрандаа ирж 50-100 орчим тоотой
заримдаа 1000 гаруй тоогоор төрмөл үүсгэн 6 сарын сүүлээр 7 сарын эхэн хүртэл
хугацаанд эмэгчин сармаахай 2 зулзага
төрүүлж нэг сар орчим хөхүүлдэг. Дорнын сармаахай буурал [Vespertilio murinus
Linnaeus, 1758]-тай хамтаар төрмөл
үүсгэх трхиолдол ч байна. Энэ хугацаанд эр сармахайнууд ганц нэгээр буюу цөөн
тоогоор нийлж тусдаа амьдрана. Эр сармаахай зуны байрандаа эмэгчнээс хожуу ирэх
бөгөөд 8 сарын эхээр нийлж сүрэглэнэ.
Шинэ төрсөн зулзага 7сарын сүүл 7 сарын эхээр
эхээр нисэж эхэлдэг. Өвөлжих байрандаа 9 сарын сүүлээр ирнэ. Дорнын
сармаахайд Ischnopsyllus need- hami, /HSI, 1935/ бүүрэг шимэгчилдэг. [10]
Дорнын самархай харуй бүрий, болмогц, нисэж эхлэх бөгөөд задгай уудам орон зайд
өндөрт нисэн ангуучилж эрвээхий, цох, шумуул, зэрэг шавжаар хооллодог.
Тоо толгой хомсдох
шалтгаан: Тархац, популяцийн тоо
толгойн өөрчлөлт хандлагын талаарх мэдээлэл хангалтгүй байгаа боловч хүний
буруутай үйл ажиллагааны улмаас олноор нь алж устгах тохиолдол цөөнгүй байна.
Байгаль цаг уурын хүнд ширүүн нөхцөлөөс болж, өвлийн улиралд олноороо хорогдож,
тоо толгой буурдаг. Дорнын сармаахай хүний суурьшил даган байшин, барилга,
өвөлжөө саравчинд орогнож үүрэлдэг.
Үүрлэн амьдрах орчин хомс нэг дор олноороо цугларан амьдардаг учраас
бөөнөөрөө эрсдэлд орох магадлал өндөр байдаг байна. Уул уурхайг үйл ажллагаа,
хуучны барилга байгууламжийг эвдэх, зам гүүрийг сэргээн засах, гал түймэрь
химийн хорт бодис зэрэг санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас өртөн
амьдрах ррчин хомстон, устаж болзошгүй зүйл.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012
оны 7 дугаар тогтоолын хавсралтанд бүртгэгдсэн. Монгол улсын улаан номонд
хязгаарлагдмал тархацтай ховор зүйл хэмээн бүртгэсэн. Тархац нутгийн зарим
хэсгийг улсын тусгай хамгаалалттай газар гэдэг.
Хамгаалсан арга хэмжээ: Хуурай хээрийн бүсийн булаг,
шандыг хүний шууд болон дам сөрөг нөлөөнөөс хамгаалах байнгын болон түр зуурын
олноороо бөөгнөрөн амьдрах орчиныг илрүүлэн хамгаалж алж устгахгүй байх,
экологи, биологийн судалгааг нарийвчлан хийж, хүнд үзүүлэх нөлөө, улиралын
нүүдэл, өвөлжилт, тархац, нөөцийг судалж тогтоон, хамгаалах арга боловсруулан
хэрэгжүүлэх. Үүрлэх орчин ховор тал хээрийн бүсэд айлын байшин, өвөлжөө, хашаа,
саравчинд үүрлэн амьдрах нь элбэг байх тул нутнийн иргэдэд ашиг тусыг ойлгуулан
хиймэл үүр барьж өгөх зэрэг арга хэмжээ авах.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Vespertilio sinensis Peters, 1880
Eastern Bat
Chiroptera
Blumbenbach, 1779
Vespertilionidae Gray, 1821
Status: Rare species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the
species listed as-Least Concern; Regional evaluation-Data Deficient.
Distribution and Range: From Japan
through Korea, north-east China and the Ordos i b the far East to eastern Lake
Baikal. In Mongolia: from the Khalkh River basin in the west to the eastern
steppe; estuary of the Kherlen River and
Khaltariin Govi.
Distribution and range: Southern Siberia and
Far East, Central and eastern China, Taiwan, Jana, Korean Peninsula. In
Mongolia: the western utmost boundaries of range includes endemic to East Asia
residing in Mongolia rare representative of vespertilios, bat. The distribution
area is wide spread in eastern and central part of Mongolia but random.
Habitat: The species
live at revelation of 594-1379m above sea level in steppe, desert steppes of
the West Khyangan, Mongolia Daguur [Daurian], Kentii and north Govi regions of
Mongolia’s zoo geographic regions. They nest in gaps and voids. Of buildings
ceilings, bridges, wintering camp, shades, cliffs, rocks, hollow near lakes,
rivers, and sources.
Population and Threats: Inadequate
information on the population size, range, and trend. Threats: harsh climate
conditions; lack of roosting areas, especially since they roost in large
groups; since commonly found near human settlements accidental and deliberate
human activities,I,e mining activities, demolition of old structures, restoration of
bridges, roads, fires, deficit of drinking water, chemical poisons.
Conservation Measures: Included as
rare in the annex I Mongolian Government resolution #7 “approval of the List of
Endangered Animals” [2012]; Included in the Mongolian Red Book in 1997 as rare
species with limited range. Some of the range is included within the State
Protected Areas.
Further Action: Complete
Measures: Complete research of ecology and biology of the species, develop
protection measures based on study of impact on humans,seasonal migration,
wintering habits, range, population size is need. Habitat protection, raising
awareness of their usefulness with residents of settlements within the
distribution area, building roosting areas for the species.
Эх зохиол: 1.Банников,
1954,2. Дорждэрэм, 2004 3.Соколов нар, 1980, 4. Мальгин нар, 1986, 5.
Ариунболд, 2009 8. Nyambayr et all, 2010, 9. Ариунболд нар 2011 10 Scheffler et
all, 2010. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013