Баг. Атаахай төрхтөн –Soriocomprpha
Овог. Чацуулиныхан - Talpidae
Статус: Нэн ховор
зүйл. Дэлхийн байгаль хамгаалах холбоо (цаашид ДБХХ гэх)-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй” бүс нутгийн хэмжээнд мэдээлэл дутмаг хэмээн үнэлэгдсэн.
Тархац, байршил нутаг: Иртыш мөрнөөс зүүн тийш Баруун,
Дунд Сибирь, Байгаль нуурын баруун өмнөд нутаг хүртэл тархжээ. Зүйлийн тархацын
өмнө зах Монгол улсын баруун хойд хязгаар
Монгол алтайн Цагаан шувуут уулнаас зүүн тийш Тана нурууны өвөр бэлийн уулс, Хөвсгөл нуурын хойт
уулс, Үүр голын эх хүртэлх зурвас газар хэсэгхэн тохиолдоно. Ялзмаг ихтэй, чийглэг, хөвсгөр зөөлөн
хөрстэй ой шугуйд голын татам, хөндийгөөс д.т.д 3500 м хүртэл газарт нутагладаг.
Амьдралын онцлог: Соён, Алтайд 4-7 сард ороо нийтлэг
орж, 9 сар хээлээ тэгээд, дараа нь 6 хүртэл 4-5 сард 6 хүртэл зулзага гаргадаг.
Олон салаалан сүлжилдсэн хэдэн км урт үлийсэн нүхэнд орогнодог. Голдуу чийгийн
улаан хорхой, элдэв, шавж, тэдгээрийн өндөг өтөөр идээшлэнэ.
Тоо толгой, хомсдох
шалтгаан: Монголд тоо толгой огт судлаагүй. Голын
татам, хөндий хаврын шар усны үерт
автах, цасгүй буюу бага цастай өвөл хөрс гүн хөлдөх зэрэг байгалийн
сөрөг нөлөөллөөс бөөнөөр хорогддог.
Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор
амьтнаар бүртгэгдсэн. Монгол улсын улаан ном, Монгол орны хөхтөн амьтны улаан
дансанд тус тус бүртгэн, тархац нутгийн тодорхой хувийг улсын тусгай
хамгаалалттай газарт хамруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгой, экологи, нөөц,
биологийг судалж, хамгаалах арга боловсруулах, хэвийн өсч, үржих нөхцлийг
бүрдүүлэх, удмын санг хадгалах.
Talpa Altaica-Nicolsky, 1883
Soricomorpha – Insectivora
Talpidae
Siberian Mole
Status: Very Rare.
Globally, according to the International
Union for Conservation of Nature Red List of Threatened Species
categories and criteria, the species “Least Concern”, Regional evaluation-Data
Deficient.
Distribution and Range: western and
central Siberia east of the Irtiish river, south western parts of the Lake
Baikal. In Mongolia: The southern boundary of the range expands from Tsagaan
Shuvuut mountain Altai Mountain range in the North west of the country east
Tana range southern mountains, estuary of Tes river, Ulaan Taiga, Darkhad
Depression, northern Mountains lake of Khovsgol, to the estuary of the Uur
River. Very limited range.
Habitat: areas with
humid soils, rich in humus; in various forests shrubs, from river basin, valleys
to elevations up to 3500 m above sea level.
Conservation Measures: Included in
the first list of every rare mammals in the Mongolia Law on Fauna, Mongolian
Red List of Mammals; Certain Parts of the distribution area is protected within
the National Specially Protected Area Network.
Further Action: Study is
distribution, population size and trends based on biological research, develop
conservation measures, to crate conditions for normal growth, reproduction,
preserve gene pool.
Эх зохиол мэдээ: 1.
Баников, 1954, 2 .Дуламцэрэн, 1970, 3. Юдин 4. Соколов нар 1980, 5.Батсайхан
нар, 2010. 6. Павлиов нар, 2002. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013 он
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.