ШИВЭР ГҮЛМЭР (SIBERIAN SALAMANDER)

Баг. Сүүлтэй хоёр нутагтан - Caudata
Овог.
Гүлмэртхэн - Hynobiidae
Статус:
Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлжээ.


Таних шинж:
Бие сүүлний хамтаар 8-9 см урт. Хоёр хажуугаараа 13-15 босоо төвгөртэй, мөчид 4 хумстай. Бүлтгэр нүдтэй, хоёр хажуугаасаа хавчиг сүүлтэй, нуруугаа дагасан бүдэг төвгөртэй. Боровтор хар хүрэн нуруутай, хэвэл, хоолой цайвардуу.

Тархац, байршил: Бага Хэнтийн нуруу, Богдын гол, Туул гол, Баянзүрхийн ар, Онон голын дагуу Биндэр, Орхон, Сэлэнгийн дагуу Хүдэр, Шаамар, Зүүнбүрэн, Эгийн голын Хонгор толгой, Аригийн гол, Мөнхсарьдаг, Дархадын хотгор, Шишхэдийн гол, Тэсийн голын савд байдаг. Уулын тайга, ойт хээрийн бүслүүрийн гол, мөрөн, нуур, цөөрмийн намгархаг газар амьдарна. Өдөр чийглэг газар унасан дархи, гол мөрний эргийн сөөг, сөөглөг ургамал, малын аргалын дор, хад асганы өвс ногоонд нуугдана.

Амьдралын онцлог: Элдэв шавж, зөөлөн биетэн, чийгийн улаан хорхой, хавч хэлбэртэнээр хооллоно. Авгалдайн үедээ жижиг шавж, нэг эст замаг иддэг. Ичээнээс IV сард гарч, V сард түрсээ шахна. Үржлийнхээ үед өдрийн идэвхтэй. Баянзүрх орчмоос 1969 оны Ү сард эмэгчин гүлмэрийн түрсний хос уут бүрээс 60-298 түрс гарсны 86 бодгаль 2.5 мм голчтой байлаа. Хөвсгөлийн Мөнхсарьдагийн нурууны өврийн нуураас 1981 оны VII сарын 10-нд олдсон гүлмэрийн түрсний голч 5 мм байв. Эрэг орчмын 1 м талбайд 3-4 түрс ноогдоно. Хөвсгөлийн уулархаг нутагт шанаганцарлах хугацаа VI сарын 20-ноос эхлээд VII сарын 15-нд үргэлжилнэ. Шанаганцарын хөгжил VIII сарын дундуур дуусаж, хуурай газар, усны эрэг орчимд бөөгнөрнө. Ийм зулзага 24-30 мм урт биетэй, 10-19 мм урт сүүлтэй. Түрс шахахаас эхлээд хуурай газар гарах хүртэл 3 сар орчим болно. Өндөр уулын бүслүүрт гүлмэрийн авгалдайн хөгжил нам дор газрынхаас, 2-3 долоо хоногоор хоцорно.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Амьдрах орчныг өөрчлөх, ус намаг хатаж хуурайших, усан орчин бохирдох зэрэг шалтгаанаас тоо толгой цөөрөн ховордож байна. Ийм шалтгааны улмаас 1960-аад онд Баянзүрх орчимд элбэг байсан шивэр гүлмэр одоо тун ховордов. Шаамарын орчимд авгалдайн нягтшил литр усанд дунжаар 0.004-0.027, дүрс хувиралтын шатанд буй авгалдай 10 хавтгай дөрвөлжин метр талбайд 18 ширхэг байв. Авгалдайг усны цох ихээр иддэг. Шаамар орчмоос барьсан нэг настай гүлмэрийн уушиг Rhabdias төрлийн немадотоор халдварласан тохиолдол ажиглагдав. Устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол улсын улаан ном (1987, 1997)-нд оруулсан. Тархац нутгийн 16 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтай газарт хамрагджээ. Үүний үлэмж хэсэг нь Хан Хэнтий, Хорьдол Сарьдагийн дархан цаазат болон Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамаарна.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц, биологийг судалж, хамгаалах арга боловсруулах. Сэлэнгэ аймгийн нутаг, Орхон голын сав дахь Шаамарын Бүүрэг толгой хэмээх газрыг тусгай хамгаалалтад авч, хоёр нутагтан, мөлхөгчдийн нөөц газар байгуулах. Уг арга хэмжээг хэрэгжүүлснээр энд идээшин амьдарч буй хоёр нутагтан, мөлхөгчдийн 8 зүйлийг цогцоор хамгаалах боломжтой болно. Мөн удмын санг хамгаалах.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Salamandrella Keyserlingii
Dybowskii, 1870

Siberian Salamander

Caudata

Hynobiidae-Hynobid salamanders

Status:
Rare species. This species has been assessed regionally as Vulnerable and globally as Least Concern in accordance with the UICN Red List categories and Criteria.

Distribution and Range: Baga Khentii Range, the Bogd and Tuul Rivers, the northern foothills of Bayanzurkh, Khuder, Binder, by the River Onon, Shaamar and Zuunburen along the Orkhon and Selenge Rivers, Khongor Tolgoi along the Eg River, the Arig River, Monkhsaridag, Mountain, Darkhad Depression the Shishhed River and in the Tes River basins. Habitat: Swampy areas around streams, rivers and lakes In the taiga and forest-steppe. During the day, found under plant detritus on humid soils, river bank shrubs and mountain grasses. Population and Threats: In 1960, abundant in the vicinity of Bayanzurkh now quite rare. In Shaamar the larval density is 0.004-0.027 (litre and 18 individuals) 10 m2 at the morphogenesis stage. The population is declining because of habitat destruction, marsh drainage, and water pollution. Larvae are prey for diving beetles (Dytiscidae) The lungs of a one-year old Salamander found in Shaamar were infected with a Rhabdias nematode. Conservation and Measures: Listed as Rare in the Mongolian Governmental Act No.7 in 2012. Recorded in the Mongolian Red Book as a rare species. In the regional red list it was evaluated as “Vulnerable”. 16 per cent of its distribution range is covered by protected areas and most of them included in Lake Khovsgol National Park and the strictly protected areas of Khan Khentii and Khoridol Saridag. Further Action: Research on the distribution, abundance and biology of this species is needed for conservation action plans. The Buureg Tolgoi of Shaamar Soum in the Orkhon River basin in Selenge Province should be included in the SPAN as a nature reserve for amphibians and reptiles. Such a conservation measure will make it possible to collectively protect 8 species of amphibians and reptiles, which inhabit this area.

Эх зохиол, мэдээ: 1. Боркин нар, 1988, 2. Кузьмин, Мөнхбаяр, Оюунчимэг, 1986, 3. Литвинов, Скуратов, 1986, 4. Мөнхбаатар нар, 2001, 5. Мөнхбаяр, 1962, 6. Мөнхбаяр, 1967, 7. Мөнхбаяр, 1976, 8. Мөнхбаяр, 1987, 9. Мөнхбаяр нар, 1991, 10. Мөнхбаяр, Тэрбиш, 1997, 11. Улыкпан, Мөнхбаяр, 1982, 12. Хотолхүү, 1969, 13. Masato Hasumi et al., 2009, 14. Terbish et al., 2013, 15. Terbish et al., 2006а. 16. Terbish et al., 2006b. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0