Монгол орны аль ч бүсэд тал хээр, ойн цоорхойн голын татам зэрэг газарт элбэг тохиолдоно. их биеийн урт 102 сантиметр, сүүлний урт нь 20-25 сантиметр орчим, бор шаргал эсвэл цайвар бор зүстэй, хэвлий хавиар ягаавтар цайвар шаргал өнгөтэй. Их биеийн тууш дагуу 4 хүрэн хар судалтай. Нүдний доор бамбайн хайрстай. Мэлхий, жижиг мэрэгч, гүрвэл, шувууны өндөг, сээр нуруугүйтнээр хооллоно.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.