ХИЛЭНЦЭТ ААЛЗ

Мод бутны унасан навч, чулууны ан цав, шавьжны нүх, шоргоолжны үүр, бусад нүх, хонгил зэргээр амьдардаг. Хөдөлгөөн нь удаан боловч айж цочсон үедээ маш хурдан хөдөлгөөнд орно. Эмэгчин аалзны хор нь эрэгчнийхээсээ хэд дахин илүү хортой бөгөөд сэтгэцэд нөлөөлөх, мэдрэл хордуулах, амьсгал боогдуулах аюултай. Хатгасан газар хүчтэй өвдөлт үүсэж, улмаар нь өвдөлт нь биеэр нь тархдаг. Мөч болон хэвлийн булчин чангарч халуурдаг. Хатгуулсан даруйд жин тавих, шээс хөөх, хордлого тайлах зэрэг эм бэлдмэлүүдийг хэрэглэнэ.

Аалз: Монголын говийн аалзнууд аюултайд тооцогддог. Аалзнаас хамгаалахын тулд өөрийгөө юмуу гэр, майхнаа тойруулаад олс дугуйруулж тавиад дээрээс нь ус асгаж норгодог. Энэхүү шавьж нь үет хөлтний хүрээнд багтана. Хүйтэн цустай бөгөөл бие толгой, цээж хэвлийгээс бүрддэг. Өвчний нян тараагч бөгөөд махчин, шимэгч, ургамал тэжээлтэн хэмээн ангилагдана. Аалзны шүлс нь зарим үет хөлтний булчирхайгаас ялгарч гардаг наалдамхай шингэн юм. Агаарт гармагц хатуурч, сунах чадвартай болдог. Энэхүү шүлсээ ашиглан тор сүлжиж бусад хорхой шавьжийг барих, өөрийн авгалдай, хүүхэлдэйгээ байлгах орон сав болгоно. 


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0