• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ДАГУУРЫН ЗАРАА (MESECHINUS DAUURICUS, SUNDEVALL, 1842)

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 40 гаруй зүйлийн зараа бүртгэгдээд байгаа. Харин Монгол оронд дагуурын болон дэлдэн гэсэн 2 зүйлийн зараа амьдардаг. Шавьж идэштэн багийн зарааныхан овгийн дагуурын зарааг 1997 онд Монголын “Улаан ном”-д ховор зэрэглэлд бүртгэсэн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын эмзэг зүйл амьтан юм.

Дагуурын зараа нь биеэр том бөгөөд биеийн урт 23-27 см, сүүл нь 2.4-3.8 см байдаг. Чих нь богинохон, урагш нугалахад нүдэндээ хүрдэггүй. Арьс нь нарийн шовх, өргөслөг бүрхүүлтэй, цайвар бор өнгөтэй, тавхай нь хар хүрэн өнгөтэй. Зургаагаас долдугаар сард 5-6 зулзага гаргадаг. Үдшийн бүрэнхий, үүрийн харанхуйгаар гөрөөлж зүйл бүрийн шавьж, оготно, хулгана, шувууны ангаахай барьж иддэг амьтан юм. Ойн зах, хус, шинэсэн төгөл, голын татмын бургасан шугуй, задгай хээрт нутагладаг дагуурын зараа нь дархан цаазат газрын орчны доройтол, бохирдлоос болж ховорджээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүмүүс арьсыг нь авах гэж агнах болсон байна.