Монгол орны баруун говь, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумдын нутаг, Баруун хуурай, Давсан хуурай, Ёлхон, Хонин ус, Тахийн усны говиуд, Үенч Бодонч Булган голын ай сав нутгаар амьдардаг. Их биеийн урт 35-75 миллиметр, бадриун бахим биетэй, үзүүр тийш огцом нарийссан сүүлтэй, ерөнхийдөө бор цайвар, эсвэл ногоовтор цайвар. Нуруугаа даган хөндлөнгөөр цувран байрлах хоёр эгнээ бараан хүрэн толботой. Элсэн цөлд бутлаг, сөөглөг ургамлын үндэсний орчимд 15-32 сантиметр гүн нүх ухаж орогнодог. Мөн хад чулууны хонгил, хөндий, мэрэгчдийн нүхийг түр зээлэн амьдарна. 10 дугаар сарын эхээр ичээнп орж, 4 дүгээр сард гарч ирнэ. 5 дугаар сарын эхээр үржилд орно. 12 хүртэл өндгийг 2 удаагийн төрөлтөөр цувруулан гаргадаг. Гол төлөв шавьжаар хооллоно. Дэлдэн зараа, хярс, үнэг, дорго, хээрийн бүргэд, шонхор, сохор элээ, тоодог, бамбай хоншоорт могой зэрэг амьтадын идэш болно. Ган гачиг, хахир өвөл зэрэг байгалийн таагүй нөхцөлийн улмаас өлбөрөх, осгох зэргээр олноороо хорогдож үгүй болдог.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.