Баг. Сүүлгүй хоёр нутагтан – Anura
Овог. Мэлхийнхэн – Ranidae
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын
шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд
“эмзэг” хэмээн үнэлжээ.
Таних шинж: Бие 64 мм урт. Нуруугаараа хулсан шаргал,
боровтор зүстэй. Нуруу, хажуугийн хуниасны хоорондох арьс тууш гүвдрүүтэй,
түүнийг тойрсон хар толботой. Хэвэл, хоолой цайвар юмуу ягаавтар.
Тархац, байршил нутаг: Дорнодын тал, Хянганы
уулсаар тохиолдоно. Сүхбаатарын Ганга нуур, Дагшийн гол, Дуут нуур, Молцог элс,
Хонгорын гол, Ар нөмрөг Хусын гол, Ханын гол, Харгилдайн булаг, Бичигт, Азарга,
Дэгээ, Хaлх гол түүний цутгал, Хөх нуур орчимд тэмдэглэжээ. Тал
хээрийн гол нуур, цөөрмийн эргийн зэгс шагшуурга, дов сондуултай газар, үетэн,
уулын алаг өвст нуга, намагт амьдарна.
Амьдралын онцлог: Элдэв шавж, хавч
хэлбэртнээр хооллоно. IV-V сард түрсээ шахна. Эм мэлхий 1200-3500 түрс гаргана. Нэг цөөрөмд хөгжлийн өөр өөр шатанд байгаа шанаганцарууд тохиолдоно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Дагшийн
голын дагуух цөөрмийн эргээр 1 км явахад 60 гаруй, Ханын голд 500 м замналд 35
орчим бодгаль тохиолдоно. Амьдрах орчинг бусниулах, өвчин эмгэг нэрвэх, усыг
бохирдуулснаас хорогдоно. Дагшийн гол орчимд хийсэн судалгаагаар, нарийн
гэдэснээс Dolichosaccus rostellus хэмээх трематод, уушигнаас Rhabdias төрлийн
нематодыг илрүүлжээ. Энэхүү хорхойгоор 84% уушгиндаа халдвартай, тэн
хагас нь арьсандаа хануур хорхой, шимэгч агуулдаг байна. Устаж болзошгүй зүйл.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын
2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол улсын
улаан ном (1987, 1997)-нд оруулсан. Тархац нутгийн 15 орчим хувь улсын
тусгай хамгаалалтай газар нутагт хамрагдсан. Дорнод Монгол, Нөмрөгийн
Дархан цаазат газар, Дарьгангын байгалийн цогцолборт газруудын нутаг дэвсгэрт
амьдарна.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг
судалж, хамгаалах арга боловсруулах, хомсдлын шалтгааныг тогтоож, хэвийн өсч
үржих нөхцлийг хангах арга хэмжээ авах. Усны нөөцийн зохисгүй хэрэглээ, бохирдлыг
бууруулах талаар нутгийн иргэд, аж ахуй эрхлэгчдэд зориулсан сургалт,
сурталчилгаа хийх.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Rana chensinensis David, 1875
Asiatic
Grass Frog
Anura - Anurans
or Tailless Amphibians
or Frogs and Toads
Ranidae - True frogs
Status: Rare
species. This species has been assessed regionally as Vulnerable and globally
as Least Concern in accordance with the
IUCN Rd List Categories and Criteria.
Distribution
and Range:
Eastern Mongolian steppe and Khyangan Mountains. Ganga Lake in Sukhbaatar
Province, the Dagsh River Duut Lake, and Moltsog Els. The Khongor, Khana,
Khargilday, Ar Nomrog, Khus, Bichigt, Azarga and Degee Rivers. The Khalkh River
and its tributaries. Khukh Lake. Habitat: Reed (Phragmites spp) beds along rivers and lakes. Meadows and swampy areas with
plant species of Poaceae. Population
and threats: More than 60 Frogs can be found along a 1 km route along the Dagsh
River. Habitat disturbance, disease and water pollution have reduced the population. During the Dagsh River study the trematode Dolichosaccus rostellus was found in the stomachs of
Frogs. 84% had lung tumors and 50% were parasitized by leeches (Hirudinea). Conservation
Measures:
Listed as a Rare in the Mongolian Red Book. It was covered by the Mongolian
Governmental Act No.7 as a Rare Amphibian in 2012. In the regional red list it
was evaluated as “Vulnerable”. Around 15 per cent of the distribution range
included in the SPAN, namely Dornod Mongol and Numreg Strictly Protected areas
and Dariganga Natural Reserve. Further
Action:
Develop conservation measures based upon ecological research. Identify the
reasons for population decline. Training and awareness raising program me for
local people and entrepreneurs on reducing irresponsible use and pollution of
water resources.
Эх зохиол, мэдээ: 1. Банников нар, 1977,
2. Боркин нар, 1988, 3. Данзан, 1970, 4. Мөнхбаатар, 2003, 5. Мөнхбаяр, 2003,
6. Мөнхбаяр,
1973, 7. Мөнхбаяр, 1976, 8. Мөнхбаяр, 1987, 9. Мөнхбаяр, Эрэгдэндагва, 1970,
10. Мөнхбаяр, Тэрбиш, 1997, 11. Terbish et al., 2007, 12. Terbish et al.,
2006а, 13. Terbish et al., 2006b. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013