СИБИРИЙН ГҮЛМЭР

Сибирийн гүлмэр нь сүүлтэй хоёр нутагтны баг гүлмэрийн овогт хамаардаг. Хөвсгөл нуурын зүүн эрэг, Орхон голын адаг, Шаамар, Улаанбаатар орчим Баянзүрхний ар, Дархадын хотгор, Эгийн голын адаг, Бага Хэнтийн нурууны Богдын гол зэрэг газар тэмдэглэгдсэн байна. Амьдрах орчин нь тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар юм. Шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгнэ. 5 дугаар сарын эцсээр түрс шахах ба эмэгчин гүлмэрийн гаргасан түрсний хос уут бүрд 30-60 өндөг байна. 2 сар орчим болоод түрснээс залуу амьтан гарах ба 8 дугаар сард хуурай газарт шилжиж амьдардаг байна.


Мэдээ: Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэн энэ сарын сүүлээр Тэсийн голын байгалийн цогцолбор газарт Сибирийн шивэр гүлмэрийн судалгааг амжилттай явуулсан байна. Судалгааны үр дүнд Тэс сумын 10 дугаар багийн нутаг Намарзан гэдэг газраас 25 км орчим зайд орших Шар булаг гэх газарт Сибирийн шивэр гүлмэр байгааг олж тогтоосон байна. Биологич Н.Лхамсүрэн анх 1993 онд энэ амьтныг олж тогтоон, баруун монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэж байсан ажээ. Мөн энэ судалгааны явцад Тэсийн голд Голын халиу амьдардаг болохыг шинээр тогтоосон байна. Энэ жилийн хувьд Тэсийн гол орчимд ховор амьтад олноор бүртгэгджээ.


Сибирийн шивэр гүлмэр гэдэг нь Монголын улаан номонд орсон хоёр нутагтан мөлхөгч юм байна. Шивэр гүлмэр буюу Сибирийн гүлмэрийг латинаар Hynobius keyserlingii, хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг, гүлмэрийн овогт багтана. Шивэр гүлмэр нь хоёр нутагтны бүлэг дотор хамгийн өргөн тархалттайд тооцогддог ажээ. Тэрээр дэлхийн хэмжээнд 12 сая м2 нутагт тархсан бөгөөд ОХУ, Казахстан, Хятад, Монгол, БНАСАУ, Японы нутаг дэвсгэрт амьдардаг. Манай орны умард нутгийн ой тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар зонхилон амьдардаг ажээ. Шивэр гүлмэр нь шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгдэг ажээ.

 

Умард мөсөн далайн ай савын Сэлэнгэ, Орхон Туул, тэдгээрийн цутгалууд, Хэнтий нуруунаас эх авч буй Онон түүний цутгал, Хэрлэнгийн эх, Хангайн нуруунаас эх авч Их нууруудын хотгорын Увс нуурт цутгадаг Тэсийн голын сав, Хөвсгөл нуурын зүүн өмнөд эрэг, Орхон голын адаг, Шаамар, Улаанбаатар орчим Баянзүрхийн ар, Дархадын хотгор, Эгийн голын адаг, Бага Хэнтийн нурууны Богдын гол зэрэг газраас тэмдэглэгдсэн. Монголд далайн түвшинээс дээш 600-2200м-ийн өндөрт тохиолдох бөгөөд энэ зүйлийн тархац манай орны 202,083 км2 талбайг эзэлдэг. Баянзүрхийн арын багахан талбай дахь гүлмэрийн тархалтыг хамгаалах, алж устгахыг хориглосон байдаг тухай Үндэстний нэвтэрхий тольд дурджээ.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0