Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн хэлбэр хэмжээгээр ойн солонго болон цагаан үений завсрын шинжтэй. Өвлийн өвсөн бүрхүүл богино, тачир, бүрзгэр, ерөнхий зүс цайвар шаргал, хамрын үзүүрээс чихний хоорондох зай хүртэл бор саарал. Уруул эрүүн доогуураа цайвар. Зуны зүс тод шаргал. Биеийн урт 19-26 см, сүүл 8-15 см, жин 215-255 грамм.
Амьдралын онцлог: Өдөр шөнийн аль ч үед идэвхтэй. Жижиг хөхтнөөр голчлон хооллоно. Хоёр нутагтан, мөлхөгч, шувуу зэрэг газрын бүсэд сээртэн ойн солонгын идэш тэжээл хоёрдугаар зэргийн холбогдолтой хаврын эхээр ороо нь орно. Хээл тээх хугацаа 40 орчим хоног үргэлжилнэ. Жилд нэг удаа төллөж, 5-6 сард 7-8 зулзага гаргана. Мэрэгчдийн нүх, модны ёроол, хад, чулуун доогуур орогноно. Хурдан харайхаас гадна бутанд авирч, усанд сэлж чадна.
Амьдрах орчин: Ойт хээр, хээр, уулын хээрээр амьдарна. Уулын хээр, өндөр уулын тагийн асга, хадаар элбэг тохиолдно. Голын хөндий, уулын энгэр бэлээр ойн бүсэд гүн нэвтэрнэ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.