Биеийн галбир, хэмжээ, зүс: Биеийн зүс ерөнхийдөө сааралдуу хүрэн. Мөн чанартаа саарал өнгийн ноолуур сор үсний дундуур нэвт харагдах учир сааралдуу суурьтай хүрэн зүс зонхилно. Өехий цагаан, хаяа шаргалдуу туяатай байх бөгөөд төгсгөлдөө салаалж өмнөд мөчиндөө хүртэл үргэлжилнэ. Сүүл болон хөл биеийн өнгөнөөс илүү бараан. Чихний дэлбэ харьцангуй том. Биеийн урт 24-54 см, сүүл нь 25-35 см, жин 1,1-2,3 кг.
Амьдралын онцлог: Ихэвчлэн шөнийн идэвхтэй. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Жижиг мэрэгчдээр голлон хооллох боловч шувуу, шавьж, чийгийн улаан, жимс, жимсгэнэ иднэ. Хаданд авирахдаа сайн. Орхигдсон нүх, хадны хонгил завсарт орогноно. Суурин газар ч амьдарна. Ороо нь зун орно. Хээл тээх хугацаа 236-274 хоног. Хавар 4-р сарын сүүлчээр ихэвчлэн 3-4, хааяа 8 хүртэл зулзага \хойв\ гаргана. Байгальд 12-14 насална.
Амьдрах орчин: Ойтой холбоо багатай, харин ойт хээрийн бүсийн уулын задгай энгэр, уулын хээр, говийн бүсийн хад чулуутай нүцгэн уулсаар амьдарна.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.