• ХУЛАН
    Зургийг Н.Батсайхан
  • Говь-Алтай, Ээж хайрхан
    ЗАМБА ГҮРВЭЛ
    Зургийг Б.Баяр
  • ХАР СҮҮЛТ
    Зургийг Б.Баяр
  • Өмнийн говь
    НАРИЙН МОГОЙ
    Зургийг Н.Батсайхан
  • ТОЛБОТ ГҮРВЭЛ
    Зургийг С.Далайцэрэн
  • ХАЛИУН БУГА
    Зургийг Б.Баяр
  • Дорнод Монгол
    ХЯРС
    Зургийг Н.Батсайхан
  • Дорнод Монгол, Нөмрөг гол
    УЛААН СОНО
    Зургийг Н.Батсайхан
  • ЯНГИР
    Зургийг Окамото Юкио

8. МОНГОЛ ОРНЫ АН АМЬТАН

ЦООХОНДОЙ (FELIS SILVESTRIS, SCHREBER 1775)

Биеийн галбир хэмжээ, зүс: Цоохондой бие галбир, хэмжээгээрээ мануултай төстэй зэрлэг муур юм. Нүүрний үс богино мөч намхан, бахим. Биеийн урт 40-70 см, сүүлний урт 24-35 см, чихний урт нь 4-6 см. Биеийн жин нь 2.5-4.0 кг. Зүс шарга саарлаас улаавар, бараан бидэр толботой. Сүүлний үзүүр хар, гархи маягийн хар бараан хөндлөн судалтай.

Амьдралын онцлог: Цоохондой гол төлөв бүрэнхий шөний идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Цоохондой чичүүл, алагдаахай, шишүүхэй, зусаг зэрэг жижиг хөхтөн амьтны зэрэгцээ гүрвэл, хахилаг шувуу, элдэв шавьжаар хооллоно. Үнэгний хуучин нүх, хад чулууны хонгил, ангал, жижиг агуй, тоорой хайлаасны хонгилд үүрлэнэ. Ороо нь хавар 1-2-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 60-62 хоног үргэлжилнэ. Эм цоохондой \Мануу\ 3-6 зулзага төрүүлнэ. Хоёр настайдаа бэлэг нь боловсорно.

Амьдрах орчин: Цоохондой цөлийн баянбүрд, сухайн сондуулт бөөрөг, загт холтос, хад чулуут бэсрэг уулс, толгод, сөөгт чулуут цөл, хайлааст сайр зэрэг говь цөлийн гандуу нутагт амьдарна.