Баг. Мах идэштэн - Carnivora
Овог. Баавгайнхан - Ursidae
Cтатус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны
ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн
хэмжээнд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Биеийн урт 180-240 см, сэрвээ орчим
өндөр 90-150 орчим см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлийн урт 6-21 см. Бие
гүйцсэн эр баавгай 140-400 кг, эм 100-210 кг жинтэй байдаг. Толгойн ясны
кондилобазаль урт 258-378 мм. Хүрэн баавгайн үс урт, сахлаг, зөөлөн
байдаг. Чих богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн байдаг.
Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. Хүрэн баавгай хүчирхэг хумстай бөгөөд
урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг, сүүл жижигхэн, бараг биеийн үснээс
цухуйдаггүй.
Тархац,
байршил нутаг:
Монгол оронд газар зүйн хувьд салангид хүрэн баавгайн 4 популяци байдаг бөгөөд
Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол Дагуурын хээрийн Улз, Онон гол,
Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулс зэрэг тайга, ойт
уулсаар тархжээ. Хүрэн баавгай өөрсдийн үндсэн тархац нутгаас 130-200 км
хол зайтай Дорнод Монголын уулын хээр, голын хөндийд хааяа нэг тохиолддог байна. Хүрэн баавгайн үндсэн амьдрах орчин нь салхинд унасан мод, намаг балчиг,
ойн цоорхой бүхий бөглүү, шигүү ой юм. Хавар, зуны улиралд өндөр өвс, буттай
амрах газар, ойролцоо усан сан, ойн цоорхой бүхий голын хөндий, уулархаг газарт
байршдаг. Монгол Алтайд жижиг бут сөөгөн шугуйтай хадархаг газарт тохиолдоно.
Ичээ засах газраа бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд сонгож, хуурай
хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсдэг.
Амьдралын
онцлог:
Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 сараас 3 заримдаа 5 сар хүртэл,
5-6 сар ичнэ. Идэш тэжээл элбэгтэй жил 11 сарын сүүлээр ичдэг. Ичээ гол төлөв
унанги мод ихтэй газарт, хадны завсар байна. Ороо нийллэг 6-р сараас 7-р сард
болно. Эвш хээлээ 180-220 орчим хоног тээж, ичээндээ байх үедээ 1, 2 сарын
хооронд 1, голдуу ихэр, хааяа 4 хүртэл тооны бамбарууш гаргана. Бамбарууш төрөх
үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Нэг эсвэл 2-3 жил
өнжиж төллөнө. Хүрэн баавгай 5 нас хүрч үржилд орно. Байгалийн нөхцөлд 20-30
жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насална. Идэш тэжээл нь газрын гадарга,
ургамлан бүрхэвч, тэдгээрийн чанараас шалтгаалах бөгөөд олон төрлийн хоол хүнс
хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа,
ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр харин зуны эхэн үеэр тэд голчлон
жимс жимсгэнэ, үр, самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр
хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун
буга, хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох
бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын үндэс иднэ. Монгол Алтайд хүрэн
баавгай огдой, тарвага бусад мэрэгчдээр хооллоно.
Тоо толгой,
хомсдох шалтгаан:
ШУА-ийн Биологийн хүрээлэн (1986) 50.000 км2 нутагт ойролцоогоор, 500 орчим
бодгаль хүрэн баавгай бий гэж тооцоолжээ. Тоо толгойд нөлөөлж байгаа байгалийн
хүчин зүйлийн нөлөөлөл бага. Монголын ихэнх ойт бүс нутгийг хамарсан их
хуурайшилт, гантай байсан 1988 оны үед Төв, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутагт
өлсгөлөн хорхойтсон баавгайтай учирсан 103 тохиолдол бүртгэгдэж, хот сууринд
орж ирсэн хоёр тохиолдлын нэг нь нийслэл Улаанбаатар хот байв. Хорхойтсон 47
бодгаль баавгайг орон нутгийн хүмүүс агнасан бөгөөд бүгд маш туранхай, зарим нь
дотор өөхгүй байсан ажээ. Сүүлийн жилүүдэд худалдаалах зорилгоор доньд,
саврууг авахын тулд хууль бусаар агнах явдал ихэссэн. Цаатан хүмүүс тэднийг мах
болон арьсыг ашиглах зорилгоор агнан ашигладаг. Устаж болзошгүй зүйл.
Хамгаалсан
байдал:
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны
жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон
улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн. Тархац
нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан.
Хамгаалах
арга хэмжээ:
Тархац, нөөц, биологи экологи онцлогийг тусгайлан судалж, хамгаалах арга боловсруулах,
байршил нутаг дахь хүний дам нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах, амьдрах
орчны доройтлоос сэргийлэх, тархац нутгийг хамгаалалтад авах, зах зээл дээрх
баавгайн бүтээгдэхүүний хууль бус худалдааг таслан зогсоох, ган, зудын гамшигт
нэрвэгдсэн үед нэмэлт тэжээл тавьж өгөх, удмын санг хадгалах.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Ursus arctos
Linneaeus, 1758
Carnivora
Ursidae
Status: Rare species. Globally, according to
the IUCN Red List Categories and Criteria, the species listed as - Least
Concern; Regional evaluation – Data Deficient.
Distribution
and range: Russian Federation, Canada, USA, Spain, France, Norway, Italy, Austria, Czech Republic, Slovenia,
Croatia, Sweden, Poland, Bosnia and Herzegovina, Serbia and Montenegro,
Slovakia, Albania, Finland, Greece, Romania, the former Yugoslav Republic of
Macedonia, Montenegro, Nepal, Latvia, Estonia, Ukraine, Bulgaria, Belarus, Turkey, Syrian Arab Republic, Iraq, Georgia, Islamic Republic of Iran,
Azerbaijan, Kazakhstan, Turkmenistan, Uzbekistan, Afghanistan, Pakistan,
Tajikistan, China, India, Kyrgyzstan, Democratic People’s Republic of
Korea and Japan. Mongolia is a host to 4 subspecies of brown bears. Forest habitats in Khovsgol Mountain Range, Ulz and Onon rivers in eastern Khentii Mountain Range and
Mongol Daguur Steppe, northern Mongol Altai and Ikh Hyangan
Mountain Ranges. Occasional sightings in Eastern Mongolian Steppes 130-200 km
away from its main habitat area.
Habitat: Dense forests, sub-alpine mountain
areas, and tundra. Common habitats of browns bear in Mongolia are remote and
dense forests with fallen trees, marshes and forest glades. In the Mongolian Altai, brown bears live in small willow
groves or rocks. Brown bear dens mainly occur under thick fallen trees or gaps
among roots and rocks.
Population
and threats:
Inadequate information on population size. Institute of Biology, Mongolian
Academy of Sciences (MAS) (1986) estimated that there are around 500 hundred
brown bears in 50,000 km2 territory. There is little natural threats to
population and range. In 1998 when most part of the country was under drought
conditions, there were 103 chance encounter recorded with hungry and infested
bears in Tov, Khentii, Selenge Aimag territory only 2 occurences in settlements, both occurences in Ulaanbaatar
city. 47 insect ridden bears were put down, they also were malsnourished and
literally fat free. In recent years increased illegal hunting for trade of gal
bladder and paws. The Tsaatan people hunt the bears for their meat and furs.
Conservation
efforts:
Included as Rare in the Annex 1 Mongolian Government resolution #7 “ Approval of
list of Endangered Animal” (2012); CITES, Annex 2. About 21 % of the species
range in Mongolia occures within the NSPAN.
Further
Action:
Study distribution and range based on biological and ecological research,
develop conservation measures, take measures to reduce human disturbances in
habitat area, prevent distribution area degradation, protect within SPA, and
interrupt illegal trade bear products on the market, supply food in times of
droughts and dzud, preserve gene pool.
Эх зохиол, мэдээ: 1.
Банников, 1954, 2.Батсайхан, 2010, 3.Болд, 1967, 4.Clark нар, 2006, 5.
Дуламцэрэн, 1970, 6. Дуламцэрэн, Ганбат, 2000, 7. Намнандорж 1976, 8. CITES-ын
лавлах, 1991, 9. Zahler, 2004. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013