ЗАМБА ГҮРВЭЛ

Монголын өмнөд ба баруун өмнөд нутаг буюу Алтайн өвөр говь, Говь-Алтайн нутгаар уулсын хажуу хормой, хад асга, рагана сөөгтэй газар, уулсын хоорондох хотос хөндий, цөлийн баянбүрд орчмын хадат уулсаар тохиолдох Монголын хамгийн том, говийн гүрвэл бөгөөд урт нь 36 сантиметр болно. Толгой дээрээ олон эвэрлэг товруутай, арзгар хайрсан бүрхэвчтэй, хөх саарал зүстэй. Хүн ойртох юм бол сүүлээрээ газар балбаад сүрхий уурладаг зантай. Амьдрах орчноос шалтгаалан алаг цоог тархацтай. Дорнын анагаах ухаанд эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Хятадын зах зээл дээр замба гүрвэл үнэ хүрдэг юм байна. Сүүүлийн үед уул хөгжлийн улмаас амьдрах орчин нь эвдэгдэж устаж буй хэмээн дүгнэгдэж буй амьтан ажээ.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0