Монгол орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговийн нутгаар элбэг тархацтай хортой могой. Ихэвчлэн хад асгатай газраар амьдарна. Хул шарга, хар хүрэн өнгөтэй бөгөөд говь цөлийн бүсэд цайвар, бор шарга зүстэйгээр тааралдах нь элбэг, биеийн зүс нь маш хувьсамтгай. Загалмайт могойн овогт багтах бөгөөд их биеийн урт 70 сантиметр, сүүл нь 8-14 сантиметр.
Нуруу, сүүлний дагуу хөндлөн бараан толботой. Нүд хамар хоёрын завсар хамрын сүвнээс арай том хэмжээний дахиад хоёр хонхор нүхтэй. Тийм учраас хамгийн олон хамартай хэмээгддэг. Энэ хоёр илүү “хамар” нь шөнө идэш тэжээлээ олоход мэдрэх эрхтний үүргийг гүйцэтгэдэг байна. Могойн дотроос хамгийн хортой могой юм. Энэ могойны хор нь анагаах ухаанд хэрэглэгддэг бөгөөд нэг могойноос 0.0098-0.0927 грамм хор авах боломжтой. Нэг удаа хор авснаас хойш 20-23 хоногийн дараа дахин хор авах боломжтой тул хамгийн их хэмжээний хор өгдөг могой ажээ. Түүний 0.00013 грамм хэмжээний хоронд хордсон харх 2-7 хоногийн дараа, жижиг шувууд 2-3 минутын дараа, гүрвэл тэр дороо үхдэг байна. Түүний хорны найрлага бүхий эмийг цус алдахлтыг зогсоох, татаж унах өвчин, үе мөчний өвчин, цээжний үрэвсэл, хорт хавдар зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Бамбай хоншоорт могой өндөг бус 8 орчим амьд зулзага төрүүлдэгээрээ онцлог.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.