БОДОН ГАХАЙ (SUS SCROFA LINNAEUS, 1758)

Хос туурайтны багт хамаарна. Зэрлэг гахайн биеийн урт нь 150-170 сантиметр, жинь нь 110-140 киолограмм. Тарга тэвээрэг авсан үедээ 120-170 килограмм хүрнэ. Эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Их азарган гахайг хаван, хамгийн том бодонг ногтмол бодон, түүний дараа хангал бодон, хязаалан хадаргаа бодон, соёолон залуу бодон гэх мэтээр нэрлэнэ. Хоёр настай тооройг ховс, гурван настай тооройг шавшуурга гэнэ. Ороо нь 12 дугаар сарын сүүлч, 1 дүгээр сарын эхээр явагдаж, 5-6 дугаар сард 3-8 тоорой гаргана. Тэд ургамлын үндэснээс гадна чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавьж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал, сүрлийн лай, чихэр амттан гэнэ. Гахайн хэвтрийг логш гэх бөгөөд ихэвчлэн мөчир навчаар засна. Зэрлэг гахай сүргээрээ амьдардаг. Зэрлэг гахайн тоо толгой сүүлийн үед хулгайн анчдын балгаар эрс цөөрчээ.


Монгол оронд ойн бодон ба зэгсний гахай гэж хоёр зүйл зэрлэг гахай бий. Зэгсний гахай нь говь цөлийн баянбүрд, голын татам, нуур эргийн зэгс шагшуурга, бутан ширэнгэ, шугуйд амьдардаг. Хар нуур, Булган гол, Ховд голын сав, Зэрэгийн хөндий, Шаргын говьд зэгсний гахай тархсан байдаг. Агнахыг хориглож Улаан номонд оруулсан боловч өдгөө 100 гаруйхан тоо толгой зэгсний гахай үлдсэн гэх тоо баримт байна. Нутгийн иргэд, мөнгөжсөн хүмүүс тансаг зоогны төлөө  тооройг нь барьж авахаас гадна ходоод дотор муутай хүнд зэгсний гахайн халуун цусыг уулгах нэрийдлээр хууль бусаар агнаж тоо толгойг нь эрс цөөрүүлжээ. Бас нэг нөлөөлж байгаа зүйл нь байгаль цаг уурын өөрчлөлт бөгөөд нуур усны түвшин багасч, зарим арал булан тохойн зэгс ургахаа больсонтой холбоотой ажээ. Мөн нутгийн иргэд зэгс хулсыг хайр найргүй сүйтгэж байгаагаас бодонгууд хамуурч үс нь халцран, тавхай нь хавдаж үхдэг болсон байна.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0