ДЭЛТ ТАНАН ХЯСАА (CRISTARIA PLICATA LEACH, 1815)

Баг. Танатан – Unioniformes
Овог.
Танатынхан - Unionidae
Статус:
Ховор зүйл.

Таних шинж: Монголын том хясааны нэг. Хавтасны дээд захаас овойсон гурвалжин “дэлтэй”. Лавай, хавтас зузаан, ногоовтор дэвсгэр дээр бараан судал бүхий хүрэвтэр өнгөтэй. Урт 200-240 мм, өндөр дэлийг оролцуулаад 140-180 мм, дэлгүйгээр 150 мм, цүндгий 60 мм, 300 гр хүрнэ.

Тархац, байршил нутаг: Буйр нуурт тохиолдоно. Жараад оноос өнөө хүртэл Буйр нуураас загас агнуурын тороор шүүгдэн гарч нэлээд хэмжээгээр хорогддог. Загас байнга барьдаг газар эрс цөөрсөн. Хязгаарлагдмал тархацтай.

Амьдралын онцлог: Лаг, элсэнцэр хурдастай, зөөлөн урсгалтай гол, нуурын булан, тохойн 1.5-2 м гүн газраар нутаглана. Гол мөрөн, нуурын захын ус дааварласан торгон элсэн дээр анжисны мөр шиг ховилтож зурайсан содон мөр гаргаж, гулсан хөдлөнө.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Нуурын усны горимын эрс өөрчлөлт хясааны авгалдайн амьдрах чадварыг бууруулж, бие гүйцсэн бодгаль загасны тороор шүүгдэн гарч хорогдоно.

Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцид Буйр нуур түүний орчмын газарт (2004), Монгол улсын улаан номонд бүртгэж, оруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Биологийн онцлогийг судлах, байршил нутгийг улсын эсвэл орон нутгийн тусгай хамгаалалтад авах, загасны тороор гарсан хясааг буцааж тавих, үржлийн бөөгнөрөл газраас тороор загас барихыг хориглох, хамгаалах сурталчилгаа хий.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Cristaria plicata Leach, 1815
Unionformes
Unionidae

Status: Rare.

Distribution and Range: Buir Lake, Uvs Province. Limited range. Habitat: Rivers and lakes Inhabits sand and mud substrates (in depth of 1.5-2 meters) in ponds, lakes and river plains and bends. Population and Threats: Population not assessed. Endangered due to drastic changes In the water regime of the lake resulting in declined survival potential of larvae, incidental capture of mature adults in fishing nets, where they die. Conservation Measures: Included in the list of rare species, Annex Government resolution #7 in 2012 and the Mongolian Red Book.  Buir Lake and its surrounding areas are protected under the Ramsar Convention (Convention on Wetlands of international Importance especially as Waterfowl habitat since 2004. Further Action: Further study its biological characteristics; include the habitat area within the locally protected areas or NSPAN; return incidental catch in fishing nets back to the wild or lake, ban fishing in larval release and spawning areas; raise awareness for conservation efforts.

Эх зохиол, мэдээ: 1. Дулмаа 1985, 2. Жадин 1952, 3. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 4. Монгол улсын Улаан ном 1997, 5. Рамсарын конвенцийн тайлан 2011. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0