Баг. Сувдтан – Unioniformes
Овог.
Сувдтныхан - Margaritiferidae Статус: Ховор зүйл
Таних шинж: Нэлээд том, зузаан хавтастай.
Лавайн гадарга хар хүрэн, зарим хэсгээр бараан хар өнгөтэй. Танан давхар цагаан
ягаавтар өнгөтэй, хясааны урт 105-218 мм, өндөр 32-69 мм, цүндгий 25-40 мм, жин
840-1000 гр хүрнэ.
Тархац,
байршил нутаг: Онон,
Халх голын савын гол, горхи, жижиг нуурт амьдардаг.
Хязгаарлагдмал тархацтай.
Амьдралын
онцлог: Уулархаг нутгийн цэвэр тунгалаг устай, нуур голын элсэнцэр, жижиг
хайрган хурдастай хэсгээр тохиолдоно. VII-VIII сард үржинэ. Өчүүхэн жижиг
авгалдай загасны заламгайд хөгжинө.
Тоо
толгой, хомсдох шалтгаан: Тоо толгой, нөөцийг тогтоогоогүй. Өсөлт, хөгжилт
удаан. Голын ус бохирдох, үерээр булингартах, зарим үед нуур, цөөрөм хатаж,
ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр үхэж хорогдоно. Хамгаалсан
байдал:
Монгол улсын Засгийн газрын 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар
бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан. Тархац нутгийг улсын
тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн авсан.
Хамгаалах
арга хэмжээ: Биологи экологийн онцлогийг судлах, тогтмол байршин амьдрах
нуур голын элсэнцэр, жижиг хайрган хурдастай хэсгийг элдэв бохирдлоос
хамгаалах.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Dahurinaia dahurica Middendorff, 1850
Unionformes
Margaritiferidae
Status: Rare
Distribution
and Range:
Small Lakes, rivers and streams in Onon and Khalkh Basins. Limited range. Habitat: Sand and
tiny pebble substrates of fresh water lake, rivers in mountain areas. Population
and Threats: The population has not assessed. Threats: Water pollution,
disturbance by flooding and occasional desiccation of lakes, rivers and
streams, slow growth and reproduction cycle of the species. Conservation
Measures:
Included in the list of rare species, Annex Government resolution #7 in 2012 and in the Mongolian Red Book. Part of distribution area is included
within the Numrug Strictly Protected Area. Further
Action:
Further study its biological and ecological characteristics; protect and
prevent pollution in the sand and tiny pebble substrates of the river and lakes
in the main habitat area.
Эх зохиол, мэдээ: 1. Дулмаа 1969, 2. Жадин 1952, 3. Красная книга РСФСР 1983. 4. Монгол улсын Засгийн
газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 5. Монгол улсын Улаан ном 1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013