ИХ ЭРЛЭГ ЯЛАА (SATANAS GIGAS EVERSMANN, 1854)

Баг. Ялаатан - Diptera
Овог.
Эрлэгийнхтэн - Asilidae
Статус:
Ховор зүйл.

Таних шинж: Бие нарийн. Урт 28-35 мм. Саарал өнгөтэй. Далавч тунгалаг. Хөл хар өргөс болон шивээтэй. Хошуу богино, орой хэсгээрээ зууван эсвэл дугуй байна.

Тархац, байршил нутаг: Ховдын Булган голын татам, баянбүрдэд бий. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Зүүн хөвийн булаг орчмын нугад тэмдэглэсэн.

Амьдралын онцлог: Төрөл бүрийн шавжаар хооллодог. Авгалдай ихэвчлэн хөрсөнд, хааяа өмхөрсөн мод сөөгт бойждог. Жилд нэг удаа үржилд орно. Биeийн хөгжил жил гаруй үргэлжилнэ.

Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй.

Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад бүртгэж, Монгол улсын улаан номонд оруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, тоо толгойн хэмжээг нарийвчлан тогтоож, хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Satanas gigas Eversmann, 1854
Diptera - Flies
Asilidae - Robberflies

Status: Rare.

Distribution and Range: In the riparian woodland of Bulgan River, Khovd aimag and oases site there in meadow by the Zuun khuv spring in Gurvantes soum of Umnugobi aimag. Population and threats: There is no detailed information. Conservation Measures: It is listed as Rare in the Mongolian Government Act no.7 from 2012 and included in the Mongolian Red Book. Further Action: Develop protection measures based on research results devoted to the distribution range, population and its decline.

Эх зохиол, мэдээ: 1. Определитель насекомых Дальнего Востока России 1999, 2. Hull 1962, 3. Гантигмаа нар 2012, 4. Лер 1996  Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0