БАГА ТОГОСОН ОДОТ (EUDIA PAVONIA LINNAEUS, 1761)

Баг. Эрвээхийтэн - Lepidoptera
Овог.
Тогос одотынхон – Saturniidae

Статус: Ховор зүйл

Таних шинж: Далавчны дэлгэмэл урт 60-75 мм. Эрэгчингийн урд далавч бор шаргалдуу, хойт далавч тод улаавтар шаргал, эмэгчнийх бүхэлдээ цайвар саарал, тархац нутгийнхаа хүрээнд газар зүйн онцлогоосоо хамаарч илүү тод өнгөлөг байх тохиолдол бий. Далавчин дээрээ хос хөндлөн зурвастай. Далавч бүр төвийн хэсэгтээ нүд маягийн том толботой бөгөөд гадна талаараа тод хар хүрээтэй, төвийн цагаан хар толбо шар цагирагаар хүрээлэгдсэн. Далавчны ирмэг цагаан саарал. Бие их үсэрхэг.

Тархац, байршил нутаг: Сэлэнгийн Шаамарт тохиолдоно. Холимог болон навчит ойн зах, нуга, сөөг бүхий толгодын хээр, намагжсан орчинд амьдарна. Сүүлийн үеийн судалгаагаар, Сэлэнгийн Мандалд Ерөө голын эх орчмоос Сэлэнгийн Шаамар, Бугант, Булган аймгийн Хялганатад тэмдэглэгдсэн.

Амьдралын онцлог: Суурин амьдралтай. Жилд нэг удаа үржилд орно. V сарын сүүлч VI сарын эхээр нисч эхэлнэ. Бие гүйцээд нэмэлт хоолонд орохгүйгээр эвцэлдэнэ. Хүрэнцэр тавилгана, хус, үхэр нүд, далан хальс зэрэг ургамлаар хооллоно. Хүүхэлдэй шатандаа бортогонд өвөлждөг.

Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй.

Хамгаалсан байдал: Монгол улсын Улаан номонд оруулсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархацыг тогтоох, ховор амьтны хамгаалалтад бүртгэх, хамгаалах аргыг боловсруулж хэрэгжүүлэх.


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

Eudia pavonia Linnaeus, 1761
Lepidoptera-Butterflies and moths

Papilionidae- Swallowtails and apollos

Status:
Rare.

Distribution and Range: Shaamar, Bugant and Mandal in Selenge aimag, Khyalgant in Bulgan aimag. Habitat: Hilly steppe with meadow and shrubs, edge of the mixed and deciduous forests and marshy places. Population and Threats: Not well known yet. Conservation Measures: no measures have been taken. Further Action: Further assess the distribution and population to identify and implement the conservation measures.

Эх зохиол, мэдээ: 1. Ефетов, Будашкин 1990, 2. Гантигмаа нар 2012, 3. Лампeрт 1913, 4. Пунцагдулам нар 2005. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0