Баг. Эрвээхийтэн - Lepidoptera
Овог. Дэвүүрлэгтнийхэн – Papilionidae
Статус: Ховор зүйл.Таних шинж: Далавчны
дэлгэмэл урт 50-70мм. Далавчны өнгө цагаан, цайвар шаргал, урд далавчны үзүүр
хэсэг болон гадаад хүрээ сааралдуу, тунгалаг. Далавчны судас тод, толбожилт
бараг байхгүй, зарим тохиолдолд эрэгчиний урд далавч толбо маягийн хар
сүүдэртсэн хэсэгтэй. Хойд далавчны доод ирмэг хар, дотогш дугуйрсан. Бие хар
үстэй. Тархац,
байршил нутаг: Хөвсгөлийн Дархадын хотгор, Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах
өндөр уулсын тагын нугад байршина.
Амьдралын
онцлог:
Жилд нэг удаа үржилд орно. VI сарын сүүлийн хагасаас VII cap дуустал ниснэ.
Нарлаг, дулаан байх үед маш идэвхтэй нисч цэцгийн тоос балаар хооллоно.
Хүрэнцэрийн шатандаа өвөлжинө.
Too толгой,
хомсдох шалтгаан: Тодорхойгүй. Тархац нутаг бэлчээрийн талхагдалт амьдрах орчин
хомсдох шалтгааны улмаас устаж болзошгүй.
Хамгаалсан
байдал:
Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж,
тархац нутгийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хэсэгчлэн хамруулсан.
Хамгаалах
арга хэмжээ: Тархац, нөөц, биологийн судалгаа явуулж, хамгаалах арга
боловсруулах, тархац нутгийн бэлчээрийг сэлгээтэй ашиглах.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Parnasius stubbendorfi Menetries, 1848
Stubbendorf’s Apollo
Lepidoptera-Butterflies
and months
Papilionidae-Swallowtails
and apollos
Status: Rare.
Distribution
and Range:
Darkhad Depression Khuvsgul aimag, the mountain taiga to the western shore of
Khuvsgul Lake. Habitat: Meadow in
high mountain taiga. Population
and threats: Not well known. Endangered due to overgrazing of pasture and
habitat diminishing and degradation. Conservation
Measures:
It is listed as Rare in the Mongolian Government Act No.7 from 2012. Some part
of its distribution range is included in the Khuvsgul National Park. Further Action: Research on its biology, distribution and population. Reduce the overgrazing rate to protected its habitat.
Эх зохиол,
мэдээ:
1. Коршунов 2002, 2. Коршунов, Соляников 1976, 3. Гантигмаа нар 2012. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013