Баг. Туруутан - Artiodactyla
Овог. Бугынхан - Сervidae
Статус: Нэн
ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд
“анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.
Таних шинж: Биеийн урт 220 см, сэрвээний өндөр
140 см, жин 300 кг хүрнэ. Бие гонзгойвтор. Хөл харьцангуй богино. Хүзүү
урт. Чих жижгэвтэр, үзүүр мохоодуу. Этэр, манжиг арагш дээш чиглээд үзүүр нь
урагш эргэн дугуйрсан олон салаа, хавтгайдуу эвэртэй. Манжигийн эвэр
этэрийнхээс арай бага, цөөн салаатай. Зун хүрэн буурал, бүдэг эрээлж бүхий жигд
бор, өвөл бараавтар эрээлж бүхий цайвар саарал зүстэй.
Тархац, байршил нутаг: Дэлхийн тархацын хамгийн өмнөд зах
болох Хөвсгөл нуур орчмын өндөр уулсын зоо, тагийн бүслүүрийн д.т. 2300-3000 м
өндөрт алаг цоог тархацтай. Монголд: Улаан тайгын нурууны Жамс, баруун зүүн
Жодог, Бяранга, Тэнгис, Шарга голын эх, Хөвсгөл нуурын Хэвэн, Залуу үүрийн
сарьдаг, Хэвэн, Залуу үүр голын эх 1600-аад ам. км нутагт тархана. Зун ойн
бүсээс дээш сарьдаг, тагийн хаг, хөвд, сөөг бүхий царамд, өвөл, хавар уулын ойн
дээд бүслүүрт бэлчинэ. Буган цаа 10 сарын эхнээс Саяны өндөр уулсын ар бэлээс
өвөр лүү нүүдэллэн ирж, дараа оны шар усны үер болохоос урьтаж буцан нүүдэллэдэг.
Нутгийн сүрэг болон сүргээсээ тасарч хоцорсон цөөн сүрэг Монголын талд тогтмол
байнга байршдаг.
Амьдралын
онцлог:
Өвөл хаг, хөвд, мод, бутны мөчир, нахиа, найлзуураар идээшлэнэ. Зун элдэв
ногоо, хаг хөвд, бутны навч, найлзуур, мөөг иднэ. Зун өглөө орой, өвөл голдуу
өдөр бэлчээрлэнэ. Сүрэг янз бүрийн насны манжиг, этэр, төлөөс бүрдэнэ. Ороо
нийлэг X сард болж, этэр 15 хүртэл манжиг хурааж хээлтүүлнэ. Манжиг V, VI сард
хугаш төрүүлж, намар орой болтол хөхүүлнэ. Этрийн эвэр орооны дараа XII, I сард,
хээлтэй манжгийнх төллөсний дараа VI сард, сувай манжгийнх II сард унаад, VIII
сарын сүүлчээр ургаж дуусна.
Тоо толгой,
хомсдох шалтгаан:
Сүүлийн гучаад жилд цаа бугын тархац нутгийн хэмжээ ойролцоогоор бараг тал хувь
багасч, тоо эрс цөөрөв. Жамс, Жолог хавьд нэн ховордлоо. Энд 1994 оны зун 2, 3,
5 толгой бүхий 3 сүрэг үзжээ. 1996 оны байдлаар, Монголд 200-400 толгой цаа
бугатай байсан. Хөвсгөл нуурын баруун хэсэгт (Бяран, Тэнгис, Жүгнэг, Шарга,
Хороо орчимд) 80-100 орчим, зүүн хэсэгт (Нарийн ханхын эх, Хэвэн, Өлгий гол,
Залуу үүрийн эх орчим) 60-80 орчим нийт 140-200 орчим буган цаа улсын хил
орчмын нутгаар байршиж байна. Хууль бусаар агнах, чононд их хөнөөгдсөнөөс
устах аюулд ороод байна.
Хамгаалсан
байдал:
Монголд 1953 оноос цаа буга агнахыг хуулиар хориглон, амьтны тухай хуулиар нэн
ховор амьтнаар оруулж Монгол улсын улаан номонд хоёр удаагийн хэвлэлд “нэн
ховор” зэрэглэлээр тус тус бүртгэсэн. Тархац нутгийн ихэнх хэсэг нь
Хорьдол-Сарьдагийн дархан цаазат газар, Улаан тайга болон Хөвсгөл нуурын
байгалийн цогцолборт газарт хамрагдаад байна.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, байршил,
тоо толгой, үржил хорогдлын шалтгааныг судалж, хамгаалах шинжлэх ухааны
үндэслэл боловсруулах, цаа буга цөөрсөн газрын чонын тоо толгойг зохицуулах,
зориудаар өсгөн үржүүлэх, хил дамнасан тусгай хамгаалалтай газар байгуулж,
хамгаалалтын менежментийг сайжруулах, хууль бус агналтыг таслан зогсоож, удмын
санг хадгалах.
Rangifer tarandus
Linnaeus, 1758
Artiodactyla
Cervidae
Reindeer or Caribou
Status: Very Rare
species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the
species listed as Least Concern; Regionally evaluated as Vulnerable.
Distribution and range: The Caribou global distribution’s southern most boundaries
lie in Khovsgol Lake. Randomly distributed on high mountain slopes and alpine zones (2300-3000 m). Present Range: Jams, west and east Jolog of Ulaan taiga
Ridge, and upstream of the Byaranga, Tengis and Sharga Rivers, catchment areas
of the Kheven and Zaluu Uur River in Khovsgol (a total of 1600 km2) Migrate in
summer from the forest belt up to alpine pastures with lichen, moss and shrubs.
Return to the forest in winter and spring; do not migra over long distances.
From November to March whilst foraging they cross the state border, large herds
permanently inhabit Mongolia.
Population and Threats: During the 30 years the range has been reduced almost by
half and numbers significantly decreased. Have become very rare in Jams and
Jolog. In 1996, 3 herds were observed with between 2 and 5 individuals. In 1996
the total population was estimated to be 200-400. Western part of the Khovsgol
Lake (Byran, Tengis, Jugneg, Sharga, Khoroo) 80-100 heads, eastern part (Nariin
Khankhiin Ekh, Kheven, Olgii Rivers, Zaluu Uur estuary area) 60-80 heads,
totaling in 140-200 Caribous inhabiting areas close to the state border.
Illegal hunting is the main cause of decline. Taken by Wolves (Canis lupus).
Nomadic herders have domesticated reindeer herds.
Conservation and Measures: Hunting prohibited since 1953. Included in the Mongolian Red
Book as Rare(1987) second edition of the Mongolian Red Book (1997) as Very
Rare. Included in the Mongolian Law on Fauna as Very Rare. Most of the distribution area falls under the Khoridol Saridag Strictly
Protected Area, and Ulaan Taiga and Khovsgol Lake National Parks.
Further and Action: Study distribution, range, population numbers, threats and
reproduction based on biological and ecological research, develop
scientifically proved protection measures, regulate wolves population in areas
of caribou population decline, create transboundary conservation methods of
natural resource management, put to stop to illegal hunting.
Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Намнандорж, 1964, 3. Дуламцэрэн, 1970, 4. Соколов нар, 1980, 5. Шагдарсүрэн нар, 1987, Шийрэвдамба нар, 1997, 6. Төмөрсүх, 1991, 7. Улаан данс, 2006, 8. Байгаль орчин хуулийн эмхэтгэл, 2012, 9. Адъяа нар, 2013. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013
Хөвсгөлийн цаатангуудын тайгад амьдардаг амьтан. Эвэр нь гадна талаараа үсэрхэг байдаг нь их сонин. 2005 онд 642 цаа буга тоологдсон байна. 1990 онд өсөлтийн дээд хэмжээнд хүрч 1216 тоо толгойд хүрч байсан. 1997 оноос монголын Улаан ном-д хязгаарлагдмал тархацтай нэн ховор амьтдын тоонд оруулжээ.1953 оноос цаа буга агнахыг хориглосон. Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ. Цааг 4 насанд хүрмэгц нь засаж зарь болгоно. Эсвэл этэр тавина. Хээл авсан мянжиг хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээнэ. Мянжиг 4 дүгээр сарын сүүлээр 5 дугаар сарын эхээр төллөдөг.
7 дугаар сарын дундаас цусан эврийн ясжилт эрчимжиж, 8 дугаар сард цусны түрэлт зогсож, 9 дүгээр сараас эврийн үстэй арьсан бүрхүүл гуужиж, сарын дунд үе гэхэд бүх насны цаа бугын эвэр ясан эвэр болж хувирдаг. Цаа бугыг хойд Азид гаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг. Цаа бугын эвэр бугын эвэртэй адил тодорхой тооны салаа байдаггүй. Нас ахих тусам олон салаа ургаад нас хөгшрөхөд салааны тоо цөөрдөг.
Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай. Цаа бугын арьс их гөлгөр учир их бартаатай юмуу хазгай газраар явахад эмээл нь холбирох аюултай учраас унаж яваа хүн 1.5 метр орчим урттай нарийн мод барьж ташуурын оронд хэрэглэхээс гадна налж хазайсан талдаа тулж таяг болгон ашигладаг. Цааны арьс нь ямар ч тохиолдолд халцардаггүй гэнэ. Ямар ч юманд үрэгдсэн хальтарсан үед зулгардаггүй, дулаахан байдаг юм байна.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.