Баг. Хатуу далавчтан - Coleoptera
Овог. Илтэс
сахалтныхан – Scarabaeidae
Статус: Ховор
зүйл.
Таних шинж: Бие
зуувандуу, хэмжээ ойролцоогоор 16-30 мм. Өргөн, хар өнгөтэй. Биеийн хэвэл тал
болон хөл хүрэн үслэгтэй. Нүүрэвч хүрз хэлбэрийн 4 шүдтэй. Духны төвгөр нам,
тасалданги, бага зэрэг өнцөг үүсгэж өргөгдсөн. Эр бодгалийн хойд шилбэний дотор
талын хүрээ маш өтгөн, хүрэн эсвэл хүрэн улаан үстэй.
Тархац, байршил нутаг: Сайншанд хот, Зүүнбаян,
Эрдэнэ сумын хоорондох элсэрхэг хөрстэй нутаг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын
нутаг дэвсгэрт орших Сэлэнгэ мөрний Гуртын гүүрнээс баруун тийш тархсан
элсэрхэг хөрс бүхий газар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Номгон багын
орчим тохиолдоно.
Амьдралын онцлог: Шөнийн идэвхтэй. V сарын дунд үеэс нилээд элбэг тохиолдож VII сарын дунд үеэс ховордож
эхлэх бөгөөд IX cap дуустал цөөн тоогоор үзэгдэнэ. Малын ялгадсыг жижиг
бөмбөлөг хэлбэртэй болгон өнхрүүлж хөрсөнд зассан үүрэндээ авчирч эгнүүлэн
хураана. Бөмбөлөг хэлбэрт оруулсан ялгадасны оройн хэсэг бага зэрэг шовгор байх
бөгөөд энэ хэсэгт өндөгөө шахдаг. Авгалдай үедээ тэд энэхүү үүрэндээ орогнож,
хүүхэлдэйлнэ.
Too толгой, хомсдох шалтгаан: Тодорхойгүй.
Хамгаалсан байдал: Засгийн газрын 2012
оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан
номонд оруулсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг
судлах, тоо толгойн хувьд буурахад нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох замаар
хамгаалах үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Scarabaeus typhon
Fischer-Waldheim,
1823
Coleoptera - Beetles
Scarabaeidae - Scarab
beetles, Scarabaeids
Status: Rare
Distribution
and Range:
Area with a sandy soil between Sainshand, Zuunbayan, marshy areas along the
Selenge river in Khutag-Under soum of Bulgan aimag and as well as some places
of Khanbogd soum of Umnugobi aimag. Habitat: Sandy soils. Population and
Threats:
Not specified. Conservation
Measures:
Included as Rare in the Mongolian Red Book. It is also listed as Rare Insect in
the Mongolian Government Act No.7 in 2012. Further
action:
Assess the distribution and population. Conduct ecological research in order or
specify the reasons in population declining.
Эх зохиол, мэдээ: 1. Balthasar 1963, 2.
Гантигмаа нар 2012, 3. Пузанова-Малышева 1956, 4. Кабаков 1980, 5. Николаев,
Пунцагдулам 1984. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013