Баг. Арван
хөлтөн - Decapoda Овог.
Голын хавчийнхан - Astacidae
Статус:
Ховор зүйл.
Таних шинж:
Цагираглан тогтсон. Толгой, цээжний цагирагууд хоорондоо нийлж, битүү хуяган
бүрхүүл үүсгэнэ. Цээж, хэвлийн сайн хөгжилтэй мөчүүд хөдөлгөөний үүргийг
гүйцэтгэнэ. Цээжний нэг хос хөл хүчирхэг хавчуур хэлбэртэй, идэш тэжээлээ
барина. Хэвлийн хамгийн сүүлийн цагираг өргөн сэлүүр болж хувирсан. Бие гүйцсэн
эр хавчийн урт 7.5-9.0 см, эм 5.5-6.5 см. Өсөлт удаан, нэг настай хавч 2.8-3.0 см урт, 1.5-2.5 гр жинтэй. Бие гүйцсэн хавч 12-30 гр хүрнэ.
Тархац,
байршил нутаг: Тархацын хамгийн захын хэсэгхэн нутаг болох Онон, Балж,
Эгийн голын зарим хэсгээр ховор тохиолдоно. Хязгаарлагдмал тархацтай.
Амьдралын онцлог: Цэвэр тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг, уулын
хүйтэн устай голд амьдарна. Элсэрхэг, чулуун хурдастай газрын хад чулуун
доогуур хорогдоно. Өдөр хөдөлгөөн багатай, нуугдмал байдалтай. Бүрэнхий,
харанхуйд идэш хоол тэжээлээ олно. Жижиг амьтан, том амьтны сэгээр хооллоно.
Арав гаруй жил насална. Дэлхийн олон оронд зориудаар өсгөн үржүүлж, хүнсэнд
хэрэглэдэг. Усны ёроолоор мөлхөж амьдарна.Тоо
толгой, хомсдох шалтгаан: Нөөцийг нарийвчлан тогтоогоогүй. Өсөлт, хөгжилт
удаан, усыг бохирдуулах, үрждэг газрыг хөндөх, хууль бусаар барих зэргээс тоо
толгой цөөрч байгаа.
Хамгаалсан
байдал: Монгол улсын Засгийн газрын 7 дугаар тогтоол, Монгол улсын
улаан номонд оруулсан. Тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт
хэсэгчлэн авсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөц биологийн онцлогийг судлах,
байршин амьдрах усан орчны цэвэр тунгалаг, хүчилтөрөгчөөр баялаг байх нөхцлийг
ханган элдэв бохирдлоос сэргийлэх, хамгаалах сурталчилгаа хийх.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
Cambaroides
dauricus Pallas, 1778
Decapoda
Astacidae
Status:
Rare.
Distribution
and Range: The Onon, Balj and Eg Rivers, are on the edge of the range. Limited
range. Habitat:
Fresh, clear, oxygen rich, cold waters of the mountain creeks.Population
and Threats: The population has not been fully assessed. Threats: water
pollution disturbance in spawning areas and illegal fishing and slow growth and
development rate. Conservation
Measures: Included in the list of rare species. Annex Government resolution #7
in 2012 and in the Mongolian Red Book. Some of the distribution area
is partially included within the National Specially Protected Area Network
(NSPAN). Further
Action: Further study its distribution, range and based on ecological research,
develop conservation measures to support fresh, clean, oxygen rich environment
in habitat water, prevent pollution, ban illegal harvesting, raise awareness in
conservation measures.
Эх
зохиол, мэдээ: 1. Бирштэйн 1940, 2. Труды Амурской Ихтиологической
экспедиции 1945-1949 г., 3. Дулмаа 1965, 4. Дулмаа 1985, 5. Монгол улсын
Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 6. Монгол улсын улаан ном, 1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013